АНУ, түүний холбоотнууд Сирид цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ. Энэ тухай Цагаан ордон дахь эх сурвалжуудаас иш татан «Вашингтон пост» сонин мэдээллээ. Сонинд мэдээлснээр, Башар Асадын дэглэмтэй тохиролцож чадна гэдэгт өрнөдийнхөн итгэхгүй байгаа бөгөөд Ливийн жишээгээр хүч хэрэглэх хувилбар руу илүүтэй хэлбийх болсон байна. НҮБ болон Арабын улсуудын холбооны тусгай төлөөлөгч Кофи Аннаны зуучийн үүрэг амжилтгүй болсны дараа Сирийн хямралыг дипломат арга замаар зохицуулах боломж улам бүр багасчээ. Аннан гал зогсоох болон өөр бусад асуудлаар тодорхой үр дүнд хүрч чадалгүйгээр Сириэс буцсан билээ.
«Вашингтон пост» сонины Цагаан ордон дахь эх сурвалжуудын нотолж буйгаар, АНУ Сирийн сөрөг хүчний зэвсэгт отрядуудад холбооны хэрэгсэл болон тагнуулын мэдээлэл нийлүүлэхэд бэлэн байна. Пентагон илүү шийдэмгий алхмууд хийхийг, тухайлбал, Башар Асадын цэргээс энгийн номхон иргэдийг хамгаалж, сөрөг хүчний отрядуудыг байлгахын тулд Сири-Туркийн хилийн дагуу цэрэггүй бүс байгуулахыг үгүйсгэхгүй байгаа юм.
Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд олон улсын цэргийн оролцоо шаардлагатай байна. Цэрэггүй бүс гадаадын байлдах чадвартай цэргийн хамгаалалтад байх ёстой аж. Эс бөгөөс Боснийн сербүүдийн арми лалын шашинтнуудын Сребреница хотын оршин суугчдыг толгой дараалан хядахад тэнд байсан НҮБ-ын энхийг сахиулагч холланд цэргүүд бараг л зугтан гарч байсан 1995 оны зун болсон эмгэнэлт хэрэг давтагдахад хүрч болзошгүй юм.
Өөр бас нэг хувилбараар бол Сирийн агаарын хилийг Ливийнхтэй адил хааж болох аж. Пентагон энэ хувилбарыг хэлэлцсэн бөгөөд ийм ажиллагаанд бэлтгэхэд хэдэн долоо хоног шаардагдахыг хүлээн зөвшөөрчээ. Дараа нь Ливийнхээс хамаагүй хүчтэй Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг аюулгүй болгох хэрэгтэй болно. Гэхдээ ийм ажиллагааг яах гэж явуулах нь тодорхойгүй байна. Башар Асадын армиас сөрөг хүчний эсрэг явуулж буй ажиллагаанд нисэх хүчин маш бага үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Тийм болохоор нисэх хүчнийг аюулгүй болгох нь Сирийн дарангуйлагч дэглэмтэй тэмцэгчдэд төдийлөн их тус болохгүй юм.
Мэдээжийн хэрэг, Пентагонд Сирийн нисэх онгоцууд нисэх боломжгүй болж, өөрийнх нь чөлөөтэй нисэх нь ашигтай болох юм. Ингэсэн тохиолдолд америкчууд болон тэдний холбоотнуудын нисэх онгоцууд засгийн газрын цэргүүдийн хуягт техникүүд, цэргийн баазууд, командын төв болон агуулахуудад цохилт өгөх боломжтой болно. Ийм арга хэмжээ авбал Ливийн үйл явдал бүрэн хэмжээгээр давтагдах юм.
Сирид «хүмүүнлэгийн ажиллагаа» явуулахад бас нэг саад учирна. Тэр нь Иран болон түүний цөмийн хөтөлбөр юм. Лалын бүгд найрамдах улсын стратегийн объектуудад Израиль болон АНУ цохилт өгөх магадлал улам бүр өндөр болж байна гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрчээ. Хэрвээ үйл явдал ингэж эргэвэл Башар Асадын эсрэг ажиллагаа явуулах нь нэн тэргүүний зорилт биш болж, Дамаск амсхийх боломжтой болно.
Гэхдээ энэ нь Пентагон хүч хэрэглэх төлөвлөгөөнөөсөө татгалзана гэсэн үг биш. Эрт, орой хэзээ нэг цагт Ираны кампанит ажил дуусна, тэр цагт Арабын ертөнц дэх Тегераны гол холбоотон Дамаскийн ээлж ирэх юм.
З.Амгалан
МОНЦАМЭ