Бээжин газрын ховор металлын экспортоо хязгаарлах шийдвэр гаргасан учир АНУ, Япон болон Европын Холбоо Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ Хятадын эсрэг зарга мэдүүлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд энэ тухай мэдэгдсэн бөгөөд ДХБ-ын дүрмийг зөрчсөн хэмээн Хятадыг буруушааж байна.
Гибрид автомашинаас эхлээд шингэн талст зурагт хүртэлх өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг онцгой шинж чанартай, байгальд ховор тааралддаг газрын ховор металлуудын экспортоо хязгаарлажээ.
АНУ, ЕХ, Япон улс хамтран зарга мэдүүлж байгаа нь ДХБ-ын түүхэнд анхны тохиолдол болж байна.
Ховор металлын томоохон үйлдвэрлэгч болох Хятад улс экспортдоо хязгаар тавьсан нь үнэ өсөхөд хүргэсэн гэж тэд нотолжээ.
Хятад улс дэлхийн ховор металлын 95 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд экспортдоо тавьсан аливаа хязгаар нь дэлхийн үнэд шууд нөлөөлдөг.
«Бид эрчим хүчний ирээдүйгээ хяналтдаа авах хэрэгтэй байна, эрчим хүчний үйлдвэрээ өөр улсад байлгаад байж болохгүй, тиймээс ч Хятад улс дүрэм зөрчихөөр шийджээ. Хэрвээ Хятад улс зах зээлд бие даан үйл ажиллагаа явуулах боломжийг өгсөн бол бид эсэргүүцэхгүй байсан» гэж Обама хэвлэлийн бага хурал дэр мэдэгдсэн байна.
Ингэж буруушаасныг Хятад улс няцаагаад, хувь хэмжээ тогтоосон нь юуны түрүүнд ховор металлыг хэмжээ хязгааргүй олборлосноос байгаль орчинд учирч буй хохирлыг багасгах учиртай гэжээ.
«Бидний барьж буй бодлого ДХБ-ын дүрмийг зөрчөөгүй. Экспортын хэмжээ хэвийн байгаа. Хятад улс экспортоо үргэлжлүүлнэ, ДХБ-ын дүрмийн дагуу газрын үнэт металл нийлүүлнэ» гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лиу Ви Мин хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Хятадад ийм металлуудыг хямдхан хэвээр байлгахын тулд Бээжин экспортоо хязгаарласан бөгөөд энэ нь тус улсын үйлдвэрлэгчдэд шударга бус давуу талыг олгож байна гэж шүүмжлэгчид үзэж байна.
17 нэр төрлийн ховор металлыг цахилгаан бараа болон сэргээгдэх эрчим хүчний олон төрлийн төхөөрөмжид ашигладаг юм.
Урьд гаргасан буруу шийдвэрээс болж АНУ-д таагүй байдал үүссэн гэж «Rare Earths Global» компанийн тэргүүн Ивор Шраго үзэж байна.
«20 жилийн өмнө АНУ газрын ховор металл олборлолтыг хөгжүүлэхгүй, харин бэлэн бүтээгдэхүүн худалдан авч байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс болж Хятадад бусдад байхгүй туршлага, мэдлэг хуримтлагджээ» гэж тэрбээр ярьжээ.
АНУ-ын Геологийн албаны тооцоогоор, дэлхийн ховор металлын илрүүлсэн нөөц 110 орчим сая тонн бөгөөд Хятад, Орос болон хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсууд, тэрчлэн АНУ-д байдаг.
Хятадын өнөөгийн давуу байдал нь 2010 онд хоёр улсын хоорондын нутаг дэвсгэрийн маргааны үеэр Бээжин Японд ховор металл нийлүүлэхээ түр зогсоох боломж олгож байжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ