Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөдөө орон нутгийн сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзлаа. Сэтгүүлчид байгаль орчныг хамгаалах, шүүхийн шинэчлэл, нийгэмд шударга ёсыг тогтоохтой холбоотой асуудлууд хөдөө орон нутагт ямар байгаа талаар ярьж, Ерөнхийлөгчийн санаа бодлыг асууж ярилцлаа.
Мөн орон нутагт хэвлэлийн салбарт цөөнгүй асуудлууд тулгамдаж байгааг ярьж, Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хурдан батлагдахыг хүлээж байгаагаа хэлж байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэрэгжүүлж буй ашигт малтмалын лицензтэй холбоотой, архинаас татгалзах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, иргэний оролцоог дэмжих зэрэг нь хөдөөгийн иргэдийн хувьд хүсэн хүлээж байсан бодлого болохыг хэлж, эдгээр чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж, нийтлэл, нэвтрүүлгийн бодлогодоо тусгаж байгаа хэмээн сэтгүүлчид ярилаа.
Шүүхийн шинэчлэлийн гол амин сүнс болсон шүүхийн хуулиуд хурдан батлагдахыг хүлээж байна гэж байсан юм.
Тэд мөн Ерөнхийлөгчид дээрх чиглэлүүдээр болон цаг үеийн бусад асуудлаар асуулт тавьж, санал бодлыг нь сонсч, илэн далангүй ярилцлаа. Орон нутгийн сэтгүүлчдийн холбооноос жил бүр Улаанбаатар хотод уулзалт семинар зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд 21 аймагт тогтмол үйл ажиллагаа явуулж буй телевиз, сонин, радиогийн 50 орчим сэтгүүлчид оролцлоо гэж тус холбооны тэргүүн С.Шаравдорж танилцууллаа. Хөдөөгийн сэтгүүлчид Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудтай танилцаж, Байгаль орчны яам, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлагатай уулзаж, харилцан мэдээлэл солилцжээ.