logo
Хүүхдийн өмчлөх эрхийг баталгаажуулна

Хүүхдийн өмчлөх эрхийг баталгаажуулна

2012/03/16
УИХ-ын хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх юм. Хуулийн төслийг Д.Оюунхорол гишүүн санаачлан өнгөрсөн намар УИХ-д өргөн барьжээ.
Манай улсын хувьд гэр бүлийн зардал, салалт улам ихэсч шүүхээр орж байгаа хэргийн 30 гаруй хувь нь гэр бүлийн салалт байгаа аж. Түүнчлэн гэр бүл салсан тохиолдолд өрх толгойлон үлдэж байгаа нь хохирч үлдэх нь их байдаг.  Амьдрал дээр  аавууд гэр бүлээ орхиж явах нь их байгаа бөгөөд  өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо гэхэд 83 мянгад хүрсэн байна. Гэр бүл салсан тохиол­долд өрх толгойлон үлдэж байгаа хүмүүст асар их ачаалал үүсч байна. Тиймээс 20 жил шахам ярьсан энэ асуудлыг зохицуулах үүднээс дээрх хуулийн төслийг батлуулснаар хоёр гол асуудлыг шийдэхийг зорьжээ. Энэ нь хүүхдийн өмчлөх эрхийг баталгаажуулах асуудлыг хуулийн төсөлд гол заалт болгон оруулахаар тусгажээ. Гэр бүлийн бүх өмчийг гэр бүлийн гишүүн бүрт хуваарилан баталгаажуулж, хуульчлах ёстой гэнэ. Гадаадын олон оронд ийм зарчим хэрэглэдэг байна.  Харин хуулийн төсөлд оруулж байгаа хоёр дахь гол заалт нь гэр бүлийн асуудал эрхэлсэн агентлагтай байхаар тусгажээ. Энэ нь заавал шинээр байгуулах биш харин одоо ажиллаж байгаа Хүүхэд, залуучуудын газрыг өргөтгөн Гр бүл, хүүхэд, залуучуудын газар болгох байдлаар шийдэж болно гэж Д.Оюунхорол үзэж байгаа юм.  Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд 2002 онд нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.
Ш.Эрдэнэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш