Газрыг шударгаар хувьчлахын төлөө «Газар» хөдөлгөөнөөс гэр хороололд амьдарч буй иргэдэд хандан нэгэн сонордуулгыг гаргажээ. Уг сонордуулгад:
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011.06.27-ны 92 тоот тогтоолоор батлагдсан «Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журам»-ыг хэрэгжүүлж, иргэн таны өмчилсөн газрыг шууд тулгасан үнээр албадан авч эхэллээ. Уг журмын 4.2-т «Эхний ээлжинд төсөл хэрэгжих орон сууцны газрын 1м2-ийн үнийг 100 мянган төгрөгөөр үнэлж тухайн газрын нийт үнэлгээг харгалзан орон сууцанд оруулна.», 4.3-т «Газрын үнэлгээ нь тогтоосон хэмжээнд хүрээгүй тохиолдолд шинэ суурьшлын бүсэд газар заан нүүлгэн шилжүүлж нөхөх олговрыг олгоно» гэжээ. Иргэний өмчийн газрын үнийг дарга нар тогтоон хаана, юунд амьдрахыг нь тулгаж, Үндсэн хуулиар баталгаажсан таны эрхийг зөрчиж байна гээд сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
YII хороолол баригдах 100 айл, 32-ын тойрог орчмын инженерийн шугам сүлжээнд хамгийн ойр «А» зэрэглэлийн газрын 1м2-ыг нь ийм багаар үнэлж байгаа нь хүмүүс бусад газрыг түүнээс ч багаар үнэлэх магадлалтайг анхааруулан сэрэмжлүүлэх гол шалтгаан нь аж.
«Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль»-аар 700 м2 газрыг иргэн өмчилж авах эрхтэй ч социализмын үеийн 300 м2 газар бүхий хашаандаа үлдсэн иргэдийн газар дээр 12 давхар нийтийн орон сууц барилаа гэж бодоход 5,4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө бий болно. Гэтэл газар өмчлөгч иргэн танд 30-хан сая төгрөг өгөөд албадан нүүлгэх нь шударга ёсонд нийцэхгүй гэж тус хөдөлгөөнөөс үзэж байна.
Орон сууцжуулах төслийн зөвхөн дунд шатанд гэхэд 4 их наяд 900 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөгдсөн нь 100 мянган айлаар бодоход нэг айлд 49 сая төгрөг ногдох мөнгийг зарцуулах аж.
«Газар» хөдөлгөөнөөс иргэд өөрийн өмчийн газартаа байшин барих, зээлд хамрагдах, газрынхаа үнийг өөрөө тогтоох эрхтэй. Харин энэ бүхэнд төр саад болох бус харин ч дэмжих үүрэгтэй гээд иргэдийг эргэцүүлж бодоод эргэн холбоо барихыг хүсчээ.
Г.Уран
МОНЦАМЭ