“Эрчим хүчний хэмнэлт-Монгол Улсын стратегийн асуудал” сэдэвт Олон улсын бага хурал өчигдөр боллоо. Энэ хуралд Герман, Энэтхэг, Индонези, БНХАУ, Пакистан болон “UNESCAP”-ын мэргэжилтнүүд өөрсдийн туршлагаа хуваалцан Монгол орны нөхцөлд тохирох зарим шийдлүүдийн талаар танилцуулав. Олон улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд “Төвлөрсөн дулаан хангамжийн иж бүрэн концепци”, “Эрчим хүчний үйлчилгээний /ESCOs/ компанийн ололт амжилт, тулгамдсан асуудал”, Эрчим хүчний гүйцэтгэлийн гэрээ хэлцэл”, “Нарны эрчим хүчний төхөөрөмж ба хэрэглээ”, “Эрчим хүчний төвлөрсөн систем”, “Хөдөө орон нутгийн дулаан хангамж, шугамын алдагдал, түүний төвлөрсөн систем”, “Хөдөө орон нутгийн дулаан хангамж, шугамын алдагдал, түүнийг бууруулах арга зам”, “Урамшуулалын механизм, нүүрс төрөгчийн давхар исэлийн /CO2/ ялгарлыг бууруулах” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм. Дэлхийн хүн амын дийлэнх нь амьдардаг Ази тивийн эдийн засгийн хүчин чадал 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэж судлаачид үздэг. Энэ тивийн тулгамдсан асуудал болох байгалийн нөөцийн хомсдол, эрчим хүчний хангамж, уур амьсгалын өөрчлөлт, төлөвлөгөөтэй хотжилт, байгаль орчны доройтлыг илүүтэй анхаарах зүй ёсны шаардлага манай улсад байгааг баримтад тулгуурлан олон талаас ярилцлаа.
Байгалийн баялаг, эрдэс, түүхий эд тэр дундаа эрчим хүчний голлох эх үүсвэр нүүрсний арвин нөөцдөө тулгуурлан эрчимтэй хөгжих боломж Монголд байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх болсон. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт өндөр үзүүлэлттэй гарч буй ч зарим тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлууд бий. Тухайлбал Монгол Улсад барилгын дулааны алдаглыг багасгах зэрэг хэд хэдэн арга замаар эрчим хүчний хэрэглээг боломжтой бүх газарт бууруулж, хэмнэлт хийх шаардлагатай. Харин манай орны хувьд дэлхийн хамгийн хүйтэн уур амьсгалтай орнуудын тоонд ордог тул үүнийг хэрэгжүүлэхэд амаргүй хэмээн Олон улсын мэргэжилтнүүд үзэж байлаа.
Г.Урантуяа