ЧД-ийн 3-р хороо 2-р 40.0-т Сэлбэ19-1 тоотод байрлах «МЧХ» ХХК-ий Прэш супермаркетад Мэргэжлийн хяналтын газар иргэдийн гомдлын дагуу шалгалт хийхэд хугацаа дууссан 3 нэр төрлийн 77 ширхэг жүүс, хатаасан жимс, газрын самар нийт 99.7 мянган төгрөгийн бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 11-29-129/15, 11-29-129/16 тоот актаар устгуулахаар болжээ.
МХЕГ иргэдээс үйлдвэр үйлчилгээний газар, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчдын ёс зүйн талаарх мэдээллийг 1286 утсанд авч мэдээллийн дагуу хяналт шалгалт хийдэг болоод хоёр жилийн хугацаа өнгөрч байна.
Энэ дуудлагын утсанд долоо хоногт 30 гаруй мэдээлэл ирж мэдээллийн дагуу холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт явуулж тодорхой арга хэмжээг цаг алдалгүй авдаг аж. Гуравдугаар сарын 11 нд иргэн Цэрэндолгор «Их дэлгүүрийн ард байрлах Прэш нэртэй супермаркетад хугацаа нь дууссан эсвэл он сар нь байхгүй хүнсний бүтээгдхүүн зарж байна, яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү» гэж хүсчээ.
Гомдлын дагуу ЧД-ийн 3-р хороо 2-р 40.0-т Сэлбэ19-1 тоотод байрлах “МЧХ” ХХК-ий Прэш супермаркетад хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийхэд “Америк” хүнсний барааны тасагт худалдаалж байсан 3 нэр төрлийн 77 ширхэг хадгалалтын хугацаа дууссан, аюулгүй байдлын шаардлага хангаагүй жүүс, хатаасан жимс, газрын самар, нийт 99.7 мянган төгрөгийн бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 11-29-129/15, 11-29-129/16 тоот актаар устгуулахаар болжээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар компаний захирал болон ерөнхий менежер нарт мэдээлж, дотоод хяналтыг сайжруулах талаар үүрэг өгчээ. Зөрчлийн дагуу нэг албан тушаалтан, 2 ажилчинд нийт 140.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, иргэн Цэрэндолгорт хяналт шалгалтын талаар хариу мэдэгдсэн байна.