“Парламентын Ажлын албаны талаарх бусад орнуудын туршлага, УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлэгт Тамгын газрын удирдлага, хэлтэс, албадын дарга нар болон холбогдох ажилтнууд оролцож УИХ-ын Тамгын газрын одоогийн бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн явц, цаашдын чиг хандлагыг хэрхэн сайжруулах талаар ярилцсаны зэрэгцээ бусад улс орны парламентын ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрийн оронтой харьцуулсан судалгаанд үндэслэн санал бодлоо солилцов. Тамгын газрын хэлтэс, албадын чиг үүргийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн захирамж гарч Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж үг хэллээ. Мөн хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдлын талаар УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн мэдээлэл хийв. Үүний дараа “Парламентын ажлын албадын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх туршлага”, “Парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд Ажлын албанаас үзүүлж буй мэргэшсэн үйлчилгээний талаарх туршлага” зэрэг сэдвээр ажилтнууд илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Судалгааны үр дүнгээс харахад Парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд түүний ажлын албанаас үзүүлж буй мэргэшсэн үйлчилгээ нь ихэнх улс оронд нийтлэг байдлаар зохицуулагдсан байна. Эдгээр нь тухайн орны эрх зүйн харилцаа, парламентын хэлбэр болон уламжлалтай холбоотой онцлог юм гэдгийг харгалзах хэрэгтэй. Ардчилсан засаглалтай орнуудын парламентын ажлын албаны туршлагыг судалсны үндсэн дээр УИХ-ын Тамгын газар нь чадавхиа бэхжүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс шат дараатайгаар олон арга хэмжээ авч байгаа бөгөөд тухайлбал, ажил үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, үйл ажиллагааны үр дүнг чанаржуулах үүндээс 1992 оноос өнөөг хүртэл 6 удаа бүтцийн өөрчлөлт хийж хэлтэс албадын үндсэн чиг үүргүүдийг шинэчлэн тодорхойлж өгсөн байна. Бусад орнуудын туршлагаас үзэхэд парламентын хяналт шалгалтын, түүн дотроо мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрхтэй Байнгын хорооны статустай хороо, комисс, офис болон тусгай албан тушаалтан ажиллаж байгаа бол манайд УИХ-ын Байнгын хороод, дэд хороод хянан шалгах үйл ажиллагаа явуулах эрхтэй, харин тусгайлан мөрдөн шалгалт явуулах эрх, үүрэгтэй бүтэц үгүй байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэлэхдээ, “УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор бид өнөөдөр өөрсөддөө зориулж хэлэлцүүлэг явуулж байна. Ийм хэлэлцүүлэг хийх зайлшгүй шаардлага байгаа юм. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлснээр ардчилсан парламентын 20 жилийн түүхийг ардаа орхилоо. Тэгэхээр байнгын ажиллагаатай парламентад үйлчлэх ажлын аппарат дээд зэргийн бүтэц зохион байгуулалттай, үйл ажиллагаа нь тогтворжсон, ажилтнуудын мэдлэг чадвар нь өндөр байх ёстой. Тийм учраас Тамгын газрын үйл ажиллагаа цаашид улам боловсронгуй байх шаардлага зайлшгүй тавигдаж байгаа юм. Одоогийн байдлаар Тамгын газар ажиллаж байна, парламентад үйлчилж байна. Гэхдээ бид цааш цаашдаа парламентын үйл ажиллагаанд жинхэнэ мэргэжлийн туслалцаа, мэргэжлийн зөвлөгөө өгөхөд нэлээдгүй анхаарах ёстой. Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд олон жилийн туршлагатай бусад орнуудаас суралцах зүйл маш их байна. Гэхдээ Азийн болон бусад европын зарим орнуудад манай парламентын үйл ажиллагаа үлгэр загвар болохуйц байгааг хэлэх хэрэгтэй. Түүнийгээ дагаад Тамгын газрын үйл ажиллагаа нэлээдгүй сайн үзүүлэлттэй байгаа. Дундад азийн орнууд манайхаас туршлага судлая гэсэн асуудал тавьж байгаа ч тохиолдол байна. Бид цаашид авах туршлагаа авьяа, дэлгэрүүлэх туршлагаа дэлгэрүүлье гэдэг үүднээс өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Тамгын газрын Судалгааны төв энэхүү хэлэлцүүлэгт нэлээдгүй бэлтгэж 50 гаруй орны парламентын ажлын албаны туршлагыг судалсан байна. Эдгээр туршлагаас үзэхэд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгоход ихээхэн зүйл хийх шаардлага харагдаж байна. Үүний тулд юуны түрүүнд УИХ-ын Тамгын газрын тогтвортой, хараат бус, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах эрх зүйн үндсийг яаралтай хуульчлах шаардлага гарч байна. Өнөөдөр УИХ-ын тухай хуульд УИХ-ын Тамгын газрын тухай хоёр өгүүлбэр л бий. Тэгвэл бусад орнуудад парламентын ажлын албыг тогвортой, мэргэжлийн, хараат бусаар ажиллахыг нь хуульчилж өгсөн байдаг. Иймд энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу Ажлын хэсэг дахиж ажиллах болно” гэсэн юм.