Монгол улсын аюулгүй байдалд, тусгаар тогтнол алдагдаж, эх орноо авран хамгаалахын тулд өнөөгийн засгийн эрх мэдлийг атгаж байгаа МАНАН бүлэглэлээс ангижрах хэрэгтэй байна.
«Тусгаар Монголынхоо төлөө нэгдэгсэд хөдөлгөөн»/ТМТНХ/-өөс МАНАН-гийн Засгийн газар өнөөдөр Монголын газар бүрээс, хөрөнгө оруулалт нэртэйгээр газар нутгийг булаан эзэлж байгаа харийнхны боолчлолд орлоо хэмээн эмзэглэж байгаагаа илэрхийлэн мэдээлэхдээ хэллээ.
-Монгол иргэдийн эсэргүүцэл, тэмцлийн дуу хоолой сонсогдож аврал эрсэн ард олон, сүйтгэгдэж байгаа газар нутаг, ус, байгаль, амьдралаа хамгаалж өгөхийг хүссэн. Харин харийн иргэдийн дураар авилаж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож өгөхийг эрх баригчдаас гуйж бишгүй сонсож байгаа билээ.1992 онд Үндсэн хууль батлалцахад оролцсон хүмүүст «гавьяаг « нь үнэлж 70, 70-н сая төгрөг тарааж өгөхөөр болсон.
Өнөөдөр нийслэлд олон цэцэрлэг барих, засвар, шинэчлэл шаардлагатай байгаа. Гэтэл 60 цэцэрлэг барих ажилыг Олон Улсын Вальютын Сангийн санхүүжилт буюу зээлээр гүйцэтгэх болж байна. Улс орныг зээлийн өрөнд оруулах энэ бодлогыг хэний эрх ашигт нийцүүлж явуулаад байгаа нь ойлгомжтой.
АН-ын сайд нар Засгийн газраас гарсан саяхны үйл явдлын үеэр «ажилгүйдэл нэмэгдэж ядуурал 40 хувьд хүрчихээд байхад хамтарсан Засгийн газар төлөвлөсөн зорилтоо биелүүлсэн гэж байна. Сангийн сайд асан С.Баярцогт «Монгол Улс хөгжилтэй орнуудын тоонд багтаж зээлжих зэрэглэл нь ахисан» гэж байна. Өнөөдөр гэмт хэрэгтэн, луйварчид нь төрийн өндөр албан тушаалд дэвшиж байгааг ТМТНХ-н эсэргүүцэж байна. Хонгор сумыг хордуулсан буруутан өнөөдөр Тавантолгойн ордыг далдуур хулгайлалцаж, Ерөнхий сайд болчихсон явж байна.
Монгол Улсад хохиролтой Оюутолгойн гэрээ, ашигт малтмалын хууль гэх мэтийг гүйцэтгэсэн нөхөд бүгд төрд гол үүрэгтэй албан тушаалд сууцгааж байна. Монгол Улсын эдийн засаг, хүн амыг үндэстнийх нь хувьд устгах үйл ажиллагааг явуулж байна. Уул уурхайг эдийн засгийн голлох буюу ер нь үндсэн чиглэл болгон газар сайгүй ухаж онгичин бэлчээрийг үгүй хийж байна. Стратегийн гэх ордууд ч түрүүчээсээ хоосон хөндий нүх үлдэж байгааг Бороогийн ордоос эхлээд яривал зөндөө бий. Өнөөдөр Оюутолгойд шинээр онгоцны буудал барьж байна. Энэ нь Оюутолгойн алт эрдэнэсийг шууд зөөхөд ямар ч гаалийн татвар хяналт тавигдахгүй гэсэн үг. Харин баялгаа зүгээр дэлгээд эцэст нь монгол хүн хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болоод байна гэж /ТМТНХ/-ийн Г.Цэрэнсодном хэллээ. Тэд хэвлэлийн бага хурлынхаа үеэр ирэх сонгуульд МАНАН-г дахин сонгохгүй байхыг уриаллаа.
Т.Есүхэйтөмөр
МОНЦАМЭ