Энэ сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 28 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Эдгээрээс А-80 автобензин 30, АИ-92 автобензин 36, дизелийн түлш 16 хоногийн нөөцтэй байгаа тухай мэдээ гарчээ. Урд саруудын байдлаас харахад үлдэгдэл нөөцийн хэмжээ дунджаар 15 хоногоор илүү байгаа бөгөөд энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай гэсэн үг юм. Шатахууны үнэ 1 дүгээр сартай харьцуулахад 120-140 төгрөгөөр буурсан байна.