Санжаагийн Баяр гэж хэн бэ. Тэрээр Монголын төрд юу бүтээв. Тэрээр яагаад С.Зоригийн хэрэгт нэр холбогдож, ном зохиолд бичигдэв. МАХН-ын дарга болохын тулд хэрхэн ажиллав. МАХН-ын гишүүн сайд, засгийн газрын нэр бүхий арван гишүүд сайдын албан тушаалаас огцрох гарын үсгээ зурцгааж, Ц.Элбэгдоржийн засгийн газрыг огцруулж байлаа. Намын дарга хариуцлагаа хүлээж, засаглалын тэргүүн байх ёстойг тулгаж, М.Энхболдын засгийн газрыг өөрөөр хэлбэл түүхэндээ анх удаа МАХН өөрийнхөө засгийн газрыг С.Баярын шахалтаар татан буулгаж байлаа. С.Баярыг хүчтэй лидер гэж намынх нь нөхөд түүнийг магтдаг юм билээ. С.Баяр улс төрд ийм нөлөө бүхий этгээд болж өөрийн гэсэн фракцтай, тодорхой эзэлсэн орон зайтай болж, бэхжиж чаджээ. Харин гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байхад цуст аллага үйлдэгдэж, Монголын төрд ёсонд нүгэлт хар өдөр болж үлдлээ. Энэ цуст аллага цаашдаа С.Баярын нэртэй мөнхөд холбоотой түүх бичлэгт авагдаж байна. 2008 оны УИХ-ын сонгуульд тэрээр МАХН-ыг тэргүүлж удирдаж оролцохдоо сонгогч иргэддээ манай нам ялсан тохиолдолд 2008 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн хүн бүрт 1,5 сая төгрөгийг бэлнээр олгоно гэж амласан. Нам нь амлаагүй ч харин намынх нь дарга нь намаа төлөөлдөг утгаар МАХН-ын энэ амлалт орон даяар түймэр мэт түгэж, 1,5 саяын төлөө саналаа өгцгөөж, мөнгөө харуулдан сууцгааж үлдсэн ийм паянтай шүү дээ бид.
Энэ бол худал амлалт, хууран мэхлэлт байлаа. Дөрвөн жилийн дараах босгон дээр С.Баярын амалсан мөнгө хаана байна. Энэ нь МАХН-ын тухайн үеийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт огт тусгагдаагүй заалт. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй зүйлийг амласан, сурталчилсан тохиолдолд тийм нам улс төрийн хүчинд хариуцлага тооцож, сонгуульд оролцох бүрэн эрхийг нь хасах хүртэл хуулийн заалт үйлчилж байсан.
Харамсалтай нь Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Д.Баттулга гэдэг гэмт этгээд хуулийн заалтыг хэрэгжүүлэх нь бүү хэл өөрөө хууль зөрчиж, сонгуулийг бүхэлд нь будилаантуулж, орхисноос “Долоон сарын нэгэн”-ий цуст аллага үйлдэгдэх сэжим ингэж үүсч бий болсон шүү дээ. Түүнийг ялалт байгуулсан гавъяаг МАХН үнэлэж, өндөр цалин хангамжтай ажилд тохоон томилсон юм билээ. Д.Баттулга гэгчээс одоо ял асуухад басч оройтоогүй байхаа.
Санжаагийн Баярын худал амлалт улс төрийн хууран мэхлэлтэнд Монголын төр, ард түмэнтэйгээ яг одоо хөлд нь үрэгдэж явна. Сонгуулийн будилааныг нуун дарагдуулах, “Долоон сарын нэгэн”-ий цуст аллагыг дахин сөхвөл, Ардын нам /МАХН/-ын удирдлага,цэрэг цагдаагийн хамт шүүхийн өмнө цааз хүлээх учраас Ардчилсан намтай эвсэж, албан тушаалын арилжаа хийхийг сэдэж чадсан нь бас л эр хүний хийдэг л сүүхээ. Нөгөөдүүлээс албан тушаалын төлөө нүдээ ухаад ч өгөхөд бэлэн зусарчид бас олдолгүй яахав. Хамтарсан гэх нэр хаягтай С.Баярын хууль бус засаглал тийм ч их удаагүй. Тэрээр эрүүл мэндийн байдлаас гэсэн шалтгаар Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс өрөвдүүлж байж, холдсон нь цэргийн оператив , стратеги тактикийн нарийн мэргэжилтэн хүний хувьд түүнд байлгүй өөр хэнд байхав. Ингэж ажиллахыг улс төр хийнэ гэдэг юм. Хэл яриа, бохир уснаас цэвэр сугарч чаддаг улс төрийн ов мэх заль гэж ямар байдгийг С.Баяр улс төрчидөд гайгүй сайн харуулсан. Намынхаа даргын албан тушаалыг ч өглөө. Хүмүүсийн сэтгэлд үхэл харууслын айдасыг хар дарсан зүүд шиг үлдээж орхисон “Долоон сарын нэгэн”-ий гэмт хэргээс ингэж холдон зайлж байхад нөгөө ухаан муутууд нь тийм аймшгийг нуух гэж зүтгээд байдаг. Бас хэзээч биелэгдэхгүй 1,5 сая төгрөгийг олгох гээд яриад ажиллаад байгаа улс төрийн эмгэнэлт жүжгийг Монголд С.Баяр чухамхүү сайн найруулан тавьжээ. С.Баярын хуурсан 1,5 саяыг олгохын төлөө үндэстэн дамнасан харь орны луйварчин кропрациудын мэдэлд Монголын төр, засгийн газар үг дуугүй үйлчилж, тэдний заавраар ажилладаг болсныг одоо дээр доргүй мэдээлдэг боллоо. С.Баярын төр ард түмэнд үлдээсэ бас зовлон юм даа. Олон сайхан залуу сайдууд эх орноосоо уравсан үйлдэлд татагдан орлоо. Нэр төрөө хөөдлөө. Магадгүй маргаашийн хойч цаазын тавцанд тэднийг очихыг хэнч үгүйгэхгүй байна. Нэгэнтээ амласан бүхэн нь биелэгдэх боломжгүй болсныг 3,5 жилийн дараа мэдэрсэн Ардчилсан намынхан Засгийн газраас ум хумгүй зугтаацгаалаа. Тэд С.Баяртай нийлж, албан тушаалын бялуунд найрч юу юу амлав.
1. 2008 од болсон УИХ-ын сонгуулийн будилааныг илрүүлж, хариуцлага тооцно.
2. Ард түмнээ ядуурлаас аврахын тулд наад зах нь өрхийн орлогыг саяд хүргэнэ.
3. Жил тутамд 60 000 ажлын байр бий болгоно.
4. Хүн бүрт 1,5 сая төгрөгийг бэлнээр олгоно.
5. “Долоон сарын нэгэн”-ий үймээн самууны учрыг олж, гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэнэ
6. Оюу толгойн ордыг ашиглаж эргэлтэд оруулна
7. Тавантолгойн ордыг ашиглана.
8. Сайншанд хотод аж үйлдвэрийн парк барина.
9. 1100 км төмар зам тавина
10. Тэтгэвэр, цалингийн хэмжээг гурав дахин нэмнэ.
11. Сонгуулийн хуулийг өөрчилнө.
12. Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилнө
13. Улаанбаатар хотыг утаагүй болгоно гэхчилэн тоочивол ёстой үлгэрийн далай болно. \
Амлалтаас юу ч биелэгдээгүй. Эндээс төр засгийн эрхэнд гарсан томчуул олигархи гэсэн нэр зүүж гадаад дотоодын зүсэн бүрийн этгээдүүдтэй үгсэн нийлж, нэлээд баяжиж чадлаа. Энэ бүхэн С.Баярын үйлдэл, эс үйлдэлтэй шууд холбоотой үйл ажиллагаа байлаа. Одоо С.Баярын командад ажиллаж байсан цагдаагийн хэсэг хурандаа, генерал шүүхэд дуудагдаад олныг шуугиулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөө дарамталж байгаад Онц байдал тогтоолгосон нь тодорхой боллоо. Онц байдал тогтоолгосны дараа цуст аллага үйлдэгджээ. Асуудлын хариулт олдоогүй байна. Амалсан амлалтууд худал ташаа хууран мэхлэлт байж. Яасан гэж С.Баярыг дахин сонгох гэж? Сүхбаатар дүүргийн сонгогч иргэдийн төлөөлөл С.Баяр УИХ-ын хуралдаанд тоотой хэдхэн удаа суусан болж сонгогчдынхоо төр барих эрхийг хөсөрт хаясан гэж болно. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан бол сонгогчдынхоо эрхийг хүндэтгээд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ ч бас чөлөө гуйх л хэрэгтэй байсан.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм