logo
Иракийн шийтүүд баривчлагдсан америк цэргүүдийг суллав

Иракийн шийтүүд баривчлагдсан америк цэргүүдийг суллав

2012/03/19
Иракийн шийтийн радикал хөдөлгөөний  удирдагч Муктада Садрагийн талынхан  3-р сарын 17-нд НҮБ -ын төлөөлөгчдөд өмнө нь баривчлагдсан америкийн цэргийг хүлээлгэн өгөв. Энэ тухай Рейтер агентлаг иракийн телевизийг иш татан уламжлав.  Иракийн телевизээр ас-Садра хөдөлгөөний хоёр депутат америкийн цэргийн хувцастай нэгэн эрэгтэй хүнийг суллаж байх үед  дэргэд нь  сууж байгаа дүрс бичлэгийг харуулжээ.  Исламын нэр хүндийг нэмэгдүүлэх үүднээс хөдөлгөөний  удирдагчийн өгсөн даалгаврын дагуу америкийн цэрэг Рэнди Майклсыг суулаж байгаа тухай депутатууд мэдэгджээ.  Америкийн цэргийн албан хаагчийн мэдэгдснээр, түүнийг 6-р сард  иргэний журмаар Иракд буцаж ирэхэд   ас-Садрагийн талынхан баривчилсан аж. Америкийн иргэн түүнийг хүмүүнлэгийн үүднээс сулласан бөгөөд ямар нэгэн солилцоог урдаас тохироогүй гэв.НҮБ –ын АЗ ийн Ирак дахь төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзав. Хэрэв америкийн иргэний хэн болох нь тогтоогдовол, 2-р сард Пентагоны  хийсэн АНУ –ын сураггүй алга болсон бүх цэргийн албан хаагчдын цогцос олдосон гэх мэдэгдэл эргэлзээнд орох юм.      
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш