logo
Сирийн эрх баригчид зэвсэггүй сөрөг хүчнийнхэнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна

Сирийн эрх баригчид зэвсэггүй сөрөг хүчнийнхэнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна

2012/03/19
Дамаск эрх баригчдад эсэргүүцэл  үзүүлэхгүй, зэвсэггүй сөрөг хүчнийхэнтэй  яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Энэ тухай тус улсын НҮБ-дахь байнгын төлөөлөгч Башар Жаафари RT  телевизийн сувгийн   араб хэлний  “Русия аль –Яум” телевизд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний ярьснаар, энхийн сөрөг хүчнийг   гэмт хэрэг, хорлон сүйтгэх ажиллагаа зохион явуулдаг, дотоодод аллага үйлддэг  гэмт хэргийн зэвсэгт  бүлгэмүүдтийг нарийн ялгаж үзэх ёстой аж. Чухамдаа гэмт хэрэгийн үйл ажиллагаа нь тэднийг хуулийн гадуур болгожээ. Харин улс-төрийн сөрөг хүчнийхэнтэй  засгийн газар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж байнгын төлөөлөгч цохон тэмдэглэв. Жаафари нь сирийн хилийн зурвасын дагуу хаалт хийх Түркийн  төлөвлөгөөг шүүмжлэв. Түүний үзэж байгаагаар,  Дамаск ийм  бүсийг хэрхэвч зөвшөөрөхгүй аж. Энэ бол тус улсын тусгаар тогтнолын заалтыг үл тоохын зэрэгцээ НҮБ-ын дүрмийг зөрчиж байна гэж сирийн дипломат үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш