logo
Батга шахах гэдгийг ор тас март

Батга шахах гэдгийг ор тас март

2012/03/19
Гэнэт гарч ирсэн батгыг оролдохгүй л бол долоо хоногийн дараа гэхэд өөрөө арилчихна. Харин түүнийг хоёроос олон удаа шахвал түүний суурин дээр ихэнх тохиолдолд сорви үлдэж, аз таарвал толбо тогтож болно. Харин хамгийн аимшигтай нь батгыг шахахад үүссэн нүхэнд халдвар орвол арьсны идээт үрэвсэлт өвчин эсвэл хатиг үүсч энэ нь эдгэхдээ арьсан дээр хэзээ ч арилахгүй сорвийг үлдээдэг.

Иймд арьсан дээрх батгыг гараараа оролдох биш харин түүнийг эдгэтэл гоо сайхны оо энгэсэг, эмчилгээний тусгай тос хэрэглэж хялбархан аргаар халхалж болно. Хэрэв долоо хоногййн дараа гэхэд арилахгүи бол таны дотоод эрхтний үйл ажиллагаанд хямрал байгаа эсэхийг эмчид үзүүлэн тогтоолгож эмчлүүлэх хэрэгтэй

Эх сурвалж: "Хань"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш