logo
Боловсон хулгайч “Баярлалаа” гэсэн зурагт хуудас илгээжээ

Боловсон хулгайч “Баярлалаа” гэсэн зурагт хуудас илгээжээ

2011/06/08
Вашингтон мужийн Мэйпл Валлейд амьдардаг Йоркийн гэр бүлийн нэр хаяг дебит кардыг ашиглан Айдентити Дефт хэн нэгэн этгээд тэдний банкнаас мөнгө авчээ. Гэрийн эзэн Дэйв Йорк дэлгүүрт ороод юм худалдаж авах гэсэн чинь дансны үдэгдэл нь хасах зааж мөнгөгүй болсоноо мэдсэн аж.  Шударга бус явдалд бухимдсан хос хэд хоног учирыг олж чадаагүй байна. Үнэт эдлэлийн худалдаа, насанд хүрэгчдийн чат зэрэг интернет худалдаагаар картны дугаар асуудаг нь ихэнхдээ залилан байдаг байна. Болсон явдлын дараа тэдний шуудангийн хаягаар нь хар хайрцагтай үл мэдэх зүйл иржээ. Нээгээд үзтэл ягаан сарнай, “Баярлалаа” гэсэн зурагт хуудасны хамт байжээ. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар сарнай илгээсэн этгээд залилан хийж тэдний мөнгийг авсан хулгайч байж магадгүй юм байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ба хосуудын хувьд цаашид дахин ийм төрлийн гэмт хэргийн золиос болохоос эмээж байгаа ч нэр, хаягийг нь ашиглан интернетээр мөнгийг хулгайсан хулгайчийг боловсон хулгайч байна гэж үзээд тоохоо больсон гэнэ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш