Хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг залуус дэлгүүрээс хулгай хийж байгаа нь дэлгүүрийн камерт бичигджээ. Гэхдээ тэд мөнгө эсвэл үнэт эдлэл хулгайлсангүй. Харин тэд үнэтэй брэндийн Тайд зэрэг угаалгын нунтаг хулгайлж байна. Патрик Истанза урд өмнө нь 6 мянган долларын өртөг бүхий угаалгын нунтаг хулгайлаад шийтгэгдэж байжээ. Тэд Америкийн Валл Март, Сэйфвей зэрэг өөртөө үйлчилдэг том дэлгүүрээс хулгай хийдэг байна. Яагаад заавал Тайд угаалгын нунтдаг гэж. Тэгвэл 8-20 орчим долларын үнэтэй байдаг, хуванцар саванд савлагдсан Тайд нь амархан зарагддаг учир гэмт этгээдүүд хямд үнээр амархан зарж борлуулдаг гэж цагдаагийн албан хаагч Брадлей Пайл тайлбарлаж байна. Цагдаа нар энгийн хувцас өмсөн тусгай аян явуулж, угаалгын нунтаг хулгайлж зардаг 18 хүнийг барьж саатуулсан байна. Дэлгүүрийн ажилтны ярьж байгаагаар Крейг Маклын ярьж байгаагаар энэ төрлийн хулгайг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна. Учир нь хамгаалалтын албаныхан маш олон хүнийг зэрэг ажиглаж байдаг байна. Цагдаа болон дэлгүүрийн ажилтны ярьж байгаагаар хулгайчид маш зохион байгуулалттай хурдан шуурхай ажилладаг байна. Хуванцар савтай угаалгын нунтгийг тэд маш хурдан хугацаанд түрдэг тэргэн дээр тавин алга болдог байна. CVS зэрэг зарим дэлгүүрүүд угаалгын нунтганд дохиолол суулгаад байна. Цагдаа нарын ярьж байгаагаар гэмт этгээдүүд хулгайлсан эд зүйлсээ өөр дэлгүүрт хямд шахдаг эсвэл гадны улс орнуудад гаргаж, хямд худалддаг байна.
Shuum.mn
Shuum.mn