Перугийн хууль бусаар алт олборлодог уурхайчид тэдний үйл ажиллагааг болиулах гэсэн цагдаа нартай мөргөлджээ. Үймээн самууны үеэр 1 хүн алагдаж, 30 гаруй хүн шархаджээ. Перугийн Ерөнхийлөгч Олланта Хумала нутгийн маргаантай байгаа 200 гаруй уурхайг цэгцлэх ажлын хүрээнд хууль бусаар алт олборлож байгаа иргэдийг саатуулах аян явуулсан нь энэ юм байна. Перу нь газрын баялаг ихтэй. Тэр дундаа метал, төмрийн экспортоор дэлхийд тэргүүлдэг юм. Олланта Хумала өнгөрсөн 7 сард Ерөнхийлөгч болсноос хойш 2 жагсагч амиа алдсан нь энэ юм. Тэрээр байгаль орчин, газрын баялагтай холбоотой эсэргүүцлийн жагсаал цуглааныг аль болох хүчирхийлэл багатай дарахыг хичээж байгаа юм. Урдны Ерөнхийлөгч Алан Гарсиягийн үед хууль бусаар алт олборлогчид болон тэдний хууль бус ажиллагааг зогсоох гэсэн цагдаа хоорондын мөргөлдөөн болж 100 гаруй хүн амиа алдсан юм. Засгийн газар Амазон мөрний эргийн дагуу хууль бусаар алт олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоохын тулд тэдний багаж хэрэгслийг хурааж байгаа боловч байдал дээрдэхгүй байгаа юм. Перугийн эрх баригчид ой мод, гол усны эх болон хөрсийг хортой химийн бодисоор бохирдуулж гэж байна хууль бусаар алт олборлогчдыг буруутгадаг юм. Хууль бусаар алт олборлогчид Ерөнхийлөгч Олланта Хумалагийн байгаль орчныг хамгаалах чанга хуулиа эргэн харж, хүчингүй болгохыг шаарддаг юм. Перу улс нь Өмнөд Америк тивийн баруун эрэгт оршдог бөгөөд 30 гаруй сая хүн амтай. Эрх баригчдын хувьд хууль бусаар алт олборлогчид байгаль орчныг сүйтгэж, шүдний өвчин нь болоод байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn