logo
Хятадын дараагийн удирдагч Ши Жинпин гэж хэн бэ

Хятадын дараагийн удирдагч Ши Жинпин гэж хэн бэ

2012/03/20
Дэлхий дахин цагаан ордны тэргүүнийг мэднэ. Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай улсын тэргүүнийг ч мэднэ. Шинэ Оросын Царийг бас мэднэ. Харин энэ хүнийг мэдэхүү. Тэрээр дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох гэж орчин үеийн Хятад гүрнийг удирдах гэж байгаа хүн юм. Ши Жинпин дэлхийн улсуудаар айлчилж, ерөнхийдөө өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж байгаа. Гэхдээ тэрээр Хятадын бусад удирдагчдаас ялгарч байгаа. Хятадын удирдлагууд хар бараан өнгийн хослолоор гоёж, гараа өргөн ард түмэнтэйгээ мэндчилдэг. Харин Ши тэгдэггүй. Дундад улсын бусад 3 өндөрлөгүүдээ бодвол Ши 58 настай буюу хамгийн залуу нь. Түүний эхнэр нь Хятадын алдартай дуучин, цэргийн ансамбльд дуулдаг гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар  Ши Жинпиний охин Америкийн Харвардын их сургуульд сурдаг. Ши өөрөө Холлүвүүдийн кинонд нугасгүй. “Байлдагч Райныг авар” гэдэг кинонд маш дуртай гэнэ. Түүний эцэг Хятадын Коммунист намын дээд албан тушаал хашиж байсан. Энэ жил Хятадын хувьд онцгой жил болж байгаа. Ерөнхийлөгч солигдохоос гадна Намын төв зөвлөлийн дээд албан тушаалын маш олон хүн солигдоно. Учир нь Хятадын эх барих дээд байгууллагын удирдлагууд 10 жилийн давтгамжтай солигдож байдаг юм. Энэ жил тэр нь таараад байгаа юм. Хятадад хүмүүсийн төв хот суурин луу шилжих шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа. Эдийн засаг хэдийгээр хурдтай өсч байгаа  ч баян хоосны ялгаа нэмэгдсээр байгаа. Түүнээс болж зарим хот сууринд эсэргүүцлийн хөдөлгөөн гарч байгаа. Гэхдээ нийгмийг хамарч чадахгүй байгаа. Интэрнэт хэрэглээг хааж, шүүлтүүр тавьж байгаа. Гэхдээ Дундадын эрх баригчид 500 сая хэрэглэгчийн үг хэлэх, чөлөөтэй, мэдээлэл авах, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бүрэн хааж, боогдуулж чадахгүйд хүрээд байгаа юм. Ямар нэг байдлаар хэрэглэгчид барууны орнуудын соёлыг сонирхсоор байгаа. Тэгэхээр Ши Жинпиний хувьд эдгээр сорилттой тулгарах болно. Түүний хувьд амаргүй жилүүд байх болно гэж шинжээчид үзэж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш