Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аян 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэллээ.
Нийслэл хотод энэ арга хэмжээний нээлт Соёлын төв өргөөнд болж гүйцэтгэх засаглалын тэргүүнээс гадна Эрүүл мэндийн яам, сургууль, эцэг, эхчүүд, хүүхдийн төлөөлөл оролцсон байна.
18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулж, бие бялдрын хөгжлийг үнэлж, эрүүл болгох, хүүхдийн эрүүл мэндийн тухай мэдээллийн сан бий болгон, эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийг сайжруулах нь “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны гол зорилго юм.
Манай улсын нийт хүн амын 36 хувийг 18 хүртэлх насны хүүхэд буюу хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насныхан эзэлдэг. Энэ нь манай орны ирээдүй өөдрөг, гэгээлэг, хөгжлийн асар их нөөц, боломж байгааг харуулсан хэрэг гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.
Гэхдээ улс орны ирээдүй болсон хүүхэд, багачууд эрүүл байх нь амжилтад хүрэх үндэс хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн үзэж “Эрүүл хүүхэд” аяныг санаачилж, Удирдах хороог нь өөрөө ахлан ажиллаж байгаа юм.
Аяны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ хүүхдийн өвчлөлийг арилгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна эрүүл орчинд сурч боловсрох, амьдрахад төр, засгаас эхлээд эцэг, эхчүүд бүгд хамтран зүтгэх ёстойг тэмдэглэв.
Мөн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг, сургууль, хамт олон болоход идэвхтэй оролцож, хүүхдийн төлөө хүн бүр За гэж хэлэхийг Засгийн газрын тэргүүний хувьд уриаллаа.
Өмнө нь манай улс “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үүнд хүүхэд, залуус хамрагдаагүй юм. Статистикийн тоо баримтаас харвал 10 мянган хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48,5, 1-4 хүртэлх насанд 72,3, 5-15 насанд 126,7, 16-19 насанд 66,8 хувьтай байна.
Хүүхдүүд ихэвчлэн амьсгал, хоол боловсруулах болон шээс, бэлгийн тогтолцооны өвчин тусдаг бол өнгөрсөн жил эрүүл мэндээр цэргийн албанд тэнцээгүй залуусын дунд дотор, нүдний эмгэг, чих, хамар хоолой, жин, өндрийн алдагдал, мэдрэлийн өвчин зонхилжээ.
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын хэлснээс үзвэл манай улсын насанд хүрсэн, архаг өвчтэй хүмүүсийн 60 хувь нь хүүхэд насандаа өвчилж, энэ нь олон жилийн дараа бусад өвчний суурь болж архагшдаг байна.
Иймээс аяны хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг ерөнхий үзлэгт хамруулж, өвчтэй бол эмчлэх нь ирээдүйдээ хийж байгаа том хөрөнгө оруулалт гэж салбарын сайд хэллээ.
47 жил хүүхдийн эрүүл мэндийн төлөө зүтгэсэн Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү “Эрүүл хүүхэд” аяны нээлтийн арга хэмжээний хүндэт зочин байлаа.
Тэрээр энэ аяныг маш их талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд 18 хүртэлх насны бүх хүүхдийг үзлэгт хамруулж, өвчтэйг нь эмчлэх гэж байгаа нь ирээдүйн насанд хүрэгсдийн эрүүл мэндэд анхаарч байна гэсэн үг гэлээ. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүдээ, багш, сурган хүмүүжүүлэгчид сурагчдаа үзлэгт хамруулахаас гадна өөрийнхөө хэдэн мянган шавь болох эмч, эмнэлгийн ажилтнуудыг энэ аянд идэвхтэй оролцож, хариуцлагатай хандахыг захиж байлаа.
Хүүхдийн хичээл, сурлагын амжилт эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл хүүхэд илүү сайн суралцдаг гэж 17 жил бага ангийн багшаар ажиллаж байгаа, нийслэлийн 13 дугаар сургуулийн багш Ж.Одгэрэл үззж байна.
Тус сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дунд чих, хамар хоолой, дотор, амны хөндийн өвчлөл багагүй. Өрхийн эмнэлэгт хандая гэхэд нарийн мэргэжлийн эмч байдаггүй, хувийн эмнэлэг төлбөр өндөр гээд хүндрэл цөөнгүй гардаг. Энэ бүх асуудлыг аяны хүрээнд шийдэх гэж байгаад тэрээр талархаад “Эрүүл хүүхэд” аянд идэвхтэй оролцож сурагчдаа хамруулахыг багш, сурган хүмүүжүүлэгч нартаа уриаллаа.
970 гаруй мянган хүүхдийн эрүүл мэндэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч аян зохион байгуулж байгаад Биеийн тамирын сургалттай сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Дэмбэрэлдагва талархаж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр эрүүл байхын тулд зөв зохистой хооллож, хичээл, амралтаа зохицуулан, биеийн тамир, спортоор хичээллэж байхыг үе тэнгийнхэн болон дүү нартаа уриаллаа.
“Эрүүл хүүхэд” аяны хүрээнд зарцуулагдах 18 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдвэрлэж, үзлэгт хамрагдах хүүхдийнх нь тоогоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлээд байна.
Аяныг бодит үр дүнд хүргэж, 18 хүртэлх насны хүүхдүүдээ эрүүл бие бялдартай болгоход Засгийн газар, эрүүл мэнд, боловсрол гээд бүх шатны төрийн байгууллагын хүчин зүтгэлээс гадна төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, ялангуяа эцэг, эхчүүдийн оролцоо хамгаас чухал юм.
“Эрүүл хүүхэд” аяны эхний шатыг 5 дугаар сарын 30 хүртэл, хоёрдугаар шатыг 6 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 30 хүртэл явуулна.