Америкийн санхүүгийн HSBC компанийн ерөнхий эдийн засагч Стефен Кинг газрын тосны асуудлыг “Шинэ Грек” гэж нэрлэсэн байна. Учир нь өнгөрсөн жилийн өдийд ЕХ Грект мөнгөн тусламж үзүүлж, бонд гаргахад нь тусалснаар Европын эдийн засаг тогтворжино гэж тооцож байсан. Байдал дээрдэж байсан ч дахин хүнд байдалд орсон. Түүнтэй адил өнгөрсөн жил 1 баррель газрын тосны үнэ 90 доллар болтлоо буурч байсан ч дахин өсч 125 долларт хүрээд байна. Өөрөөр хэлбэл эдийн засагчдын тооцоолж байсан үр дүнд хүрэхгүй байгаа тул газрын тосны асуудал бол “Шинэ Грек” гэж нэрлэсэн юм байна. 1 баррель газрын тосны үнэ 125-130 долларт хүрээд ирэхээр дэлхийн инфляци өсч иргэдийн худалдан авах чадвар буурна гэж тэрээр тооцож байна. Гэхдээ газрын тосны үнэ эдийн засаг, зах зээлийн зарчмаар бус харин илүү дэлхийн улс төрийн бодлогоос хамаарч өсч байгааг тооцох хэрэгтэй юм. Барууны орнууд Ираны газрын тосны экспортын эсрэг хориг тавьсан нь 7 сараас хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлнэ. Энэ сургаар Иранаас газрын тос импортлодог орнууд нөөцөө нэмэгэдүүлж эхэлснээр үнийг хөөрөгдөж байгаа юм байна. Европын орнуудын иргэд Грекийн бондонд зориулж, 1 евро тутамд 78 орчим цент төлөх болоод байна. Португалийн эдийн засаг мөн сайжрахгүй хүнд хэвээр байгаа тул энэ жил 2 дахь удаагаа Евробүсээс мөнгөн тусламж авах болоод байгаа. Ираны экспорт буурвал Саудын Араб Ираныг нөхөж газрын тос олборлох шаардлагатай болно. Гэхдээ 2 хөрш улс, ойрхи Дорнодын өрсөлдөгч 2 улс харилцаагаа муутгахгүйн тул газрын тосны олборлолтон дээр болгоомжтой хандаж байгаа. Саудын Арабын хувьд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, Ираныг нөхөж ажиллана гэхээр Ираныг ганцаардуулж байгаа барууны улсуудтай холбоотон болчих гээд байгаа. Ираныг нөхөхгүй гэхээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом нэмэгдэх гээд байгаа. Энэ 2 хувилбарас татгалзах гэхээр Ираны цөмийн асуудал өөрсдөд нь аюул занал учруулж магадгүй болоод байгаа зэрэг олон асуудалтай тулгараад байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn