Ливийн шинэ арми Каддафигийн армийг ялж, Бенгази хотыг хамгаалан тулалдсаныхаа 1 жилийн ойг тэмдэглэж байна. Өнгөрсөн жилийн 3 сарын 19-нд Каддафи бослого анх гарсан Бенгази хотын жагсагчдын хөдөлгөөнийг дарахаар цэрэг илгээсэн боловч хотын дэргэд ирээд ялагдаж, ухарсан юм. Өнгөрсөн жилийн өдийд Бенгази хотын дэргэд ширүүн тулалдаан болж, Лвийн босогчид иргэний дайнд танк, их бууны эсрэг анх удаа байлдааны онгоц хэрэглэсэн юм. Өнгөрсөн оны 2 дугаар сарын 17-нд эхэлсэн хувьсгалаар босогчид Каддафигийн 42 жил ноёрхсон ноёрхлыг халахаар тэмцэж эхэлсэн юм. Бенгази хотыг хамгаалах тулалдаанд 170 гаруй босогч амиа алдсан юм. “5 сая Ливичүүдийг хамгаалж, тэдний ирээдүйн сайн сайхны төлөө, Каддафигийн харгис дэглэмийг нураахын тулд 170 дайчин энд амь алджээ. Бенгазигигаас эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн өргөжиж, Каддафигийн дэглэм удахгүй нурна гэдэг нь дэлхий дахинд ойлгомжтой болсон юм гэж босогчдын армийн хэвлэлийн төлөөлөгч асан Ахмед Бан мэдэгдсэн байна” Ливийн босогчдын армийн агаарын хүчнийг удирдаж байсан командлагчид Бенгазигийн их сургуулийн гадаа болсон хүндэтгэлийн ойг удирдан явуулж, өнгөрсөн оны 3 сарын 19-нд амиа алдсан босогч дайчдын хөшөөнд цэцэг өргөсөн байна.
Shuum.mn
Shuum.mn