Долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн экс удирдлагууд эрүүл мэндээрээ дэнчин тавьж өөрсдийн хүсэлтээр цагдан хоригдох шийдвэр гаргажээ. Шударга үнэнийг нүдээ аниж, чихээ таглан өнгөрч эрүүл мэндээрээ ийн дэнчин тавьсны учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дарамт шахалттай холбоотой байж мэдэх гэж хэлэх хүн ч байна. Тиймээс шүүгдэж буй цагдаагийн экс дарга нар мөр зэрэгцэн төр ард түмнийхээ төлөө зүтгэж байсан нөхдүүдээ бусдад нүд үзүүрлүүлэхгүйн тулд дээрх шийдвэрийг гаргасан бололтой. Магадгүй үнэн гэдгийг туйлдалтлаа харж байсан тэдний тэвчээр барагдсан байлгүй. Эх сурвалжийн хэлснээр тэдний биеийн байдалд хүнд байгаа гэсэн. Тодруулбал сахарын хэмжээ нь буухгүй даралт нь тогтворгүй байнга өндөрсөж байгаа аж. Одоо тэд дусал залгаастай хэвтэж байна. Дусал нь дуусаад тэд өөрсдөө Ганц худаг руу явахаар хувцасаа бэлдсэн байгаа гэнэ. Цагдаагийн дарга нарыг 17.30 цагийн үед Ганцхудаг руу авч явлаа.