Флорида мужийн Маяами Бийч хотод саяхан сэжигтэн болон цагдаа нарын хооронд ширүүн буудалцаан болжээ. Энэ үйл явдал өглөөний 4 цагт болсон бөгөөд цагдаа нар машинаасаа гарч ирэн сэжигтэнг бүсэлж байгаад гал нээсэн байна, сэжигтэн газар дээрээ амь насаа алджээ. Харин болсон явдлыг харж байсан гэрчүүд гэмгүй энгийн иргэний эсрэг цагдаа нар хүч хэрэглэн аминд хүрсэн гэж мэдүүлсэн байна.
Сэжигтэн Рейман Хрис эсэргүүцэл үзүүлж чадалгүй газар дээрээ нас баржээ. Сэжигтэнг зогсоох гэсэн цагдаагийн ажилтанг Рейман Хрис машинаараа мөргөж, гэмтээгээд зугтсан учир ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байсан гэж Маяами Бийчийн цагдаагийн газар мэдэгдсэн байна. Харин буудалцааныг нүдээрээ харж, утсаараа бичлэг хийсэн хэд хэдэн гэрч цагдаа нар иргэдийн эсрэг хүч хэрэглэж гэм зэмгүй хүнийг буудаж алсан гэж мэдүүлсэн байна. Гэрчүүдийн зарим нь буудалцааныг яг хажуугаас нь бичиж авчээ. Цагдаа нар гэрчүүдэд буу тулгаж байгаад бичлэг хийсэн утсуудыг хураан авч, эвдлэхийг нь эвдэлсэн гэж гэрчүүд ярьж байна. Гэрчүүдийн нэг Нэрсес Беноит “Цагдаа нар над дээр ирээд машиндаа буцаж суугаад эндээс яв гэсэн. Би эргэж харах гэтэл буугаа миний цээж рүү тулгасан” гэжээ. Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй Нэрсес Беноитыг цагдаа нар газар хэвтүүлж, гавлаад гар утсыг нь хураан авч газар шидээд дээрээс нь гишгэж бяцалсан байна. Дараа нь түүнийг авч явж байцаан бичлэгийг өгөхийг шаарджээ. Харин Нэрсес Беноит болсон явдлын дүрс бичлэгээ хадгалагдсан сим картаа утаснаасаа аваад амандаа нууж амжсан байжээ. Гэрчүүдийн дүрс бичлэгийг Маяами Бийчийн цагдаагийн газрын дарга буудалцаанд амиа алдсан Рейман Христэй холбоотой бичлэг мөн болохыг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ Цагдаа хүч хэрэглэсэн эсвэл сэжигтэн өөрийнхөө буруугаас болж амиа алдсан эсэхийг тодруулж байж цагдаагийн газар холбогдох хүмүүст арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.