Арьс үслэг эдлэлийн тансаг брэнд Фендигийн намар өвлийн хуцасны загварын шоу Сөүлд байдаг хиймэл арал дээр болжээ. Фендигийн загварын шоунд хурц тод өнгийн үслэг эдлэл зонхилсон байна. Зохион байгуулагч “Бид загварын шоуг зохиохдоо зүгээр л нэг шоу зохиодоггүй. Бид шоундаа шинийг санаачилсан, зохиосон, урьд өмнө байгаагаагүй шинэлэг санааг оруулахыг хичээдэг. Зарим тохиолдолд энэ нь эрсдэлтэй байдаг. Гэхдээ бид дуртай байдаг. Хүний гарааар бүтээсэн энэ өвөрмөц арал дээр загварын шоу зохиосон нь бидний хувьд хамгийн сонирхолтой, ач холбогдолтой өвөрмөц болж байна” гэсэн байна. Шоуны үеэр амьтны амь, амьтны эрхийг хамгаалах байгууллагынхан жагсаж, загаварын шоуг зохион байгуулагчид болон оролцогчдын үйл ажиллагааг эсэргүүцсэн байна. Жагсагчдын төлөөлөлгч “Олон хүмүүс амьтны арьс үсээр хийсэн хувцас өмсөхөөс татгалзаж эхлээд байна. Фенди брэнд үслэг эдлэлийг Солонгост нэвтрүүлж худалдаанд гаргаж байгаад гайхаж байна. Фенди, амьтны арьс үснээс өөр тансаг загварын хувцас хийнэ гэж найдаж байна” гэжээ. Солонгосын засгийн газар ард олны эсэргүүцэлтэй тулгарч магадгүй гэж үзэн Фенди брэндийг загварын шоугаа зохион байгуулахгүй байхыг шаардсан ч Фенди нэгэнт шоугаа төлөвлөж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр зарсан учир шоу зохион байгуулахаас өөр арга байхгүй гэж мэдэгджээ. Фенди брэндэд бага зэрэг амьтны арьс үс орсон эдлэл байдаг. Хүмүүс арьсан эдлэлийн шоу гэж ойлгодог нь буруу. Энэ бол бас л нэг брэндийн загварын шоу юм гэж зохион байгуулагч ярьсан байна.