Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл орон нутгийн цаг үеийн ажлын явц, өвөлжилтийн байдалтай танилцах, иргэд сонгогчидтой уулзаж УИХ-ын бодлого шийдвэр, намрын ээлжит чуулганы үр дүнг сурталчлан таниулах, санал хүсэлтийг нь сонсохоор өнгөрсөн ням гаригаас эхлэн Ховд аймагт ажиллаж байна.
Тэрбээр цагаан сарын өмнөхөн тус аймгийн Мянгад, Буянт, Булган, Үенч, Алтай, Манхан сумдад ажилласан бол энэ удаагийн томилолтоо Цэцэг сумаас эхэлсэн юм. Улаанбаатар хотоос 1200, аймгийнхаа төвөөс 230 км алс оршдог тус сум 643 айл өрх, 2700 гаруй хүн ам, 80700 гаруй толгой малтай аж. Өвөлдөө өнтэй сайхан өвөлжсөн, одоогоор төллөх бог малын 52, бод малын 14 хувь нь төллөж, эх мал жилбэтэй, төлийн хорогдолгүй байгаа тухай сумын Иргэдийн хурлын дарга Ж.Мөнхзориг танилцууллаа.
Аймгийнхаа 17 сумаас ганцхан энэ сум эрчим хүчний шугамд холбогдож чадаагүй дизель станцаа цагийн хязгаартай ажиллуулдаг юм байна. Харин энэ онд улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгөөр зэргэлдээ Зэрэг сумаас шугам татаж эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгохоор шийдвэрлэсэнд сумын удирдлагууд, иргэд хөдөлмөрчид тун баяртай байгаагаа хэлж байв. Харин сумын нутгаар нүүрс тээвэрлэн гадагш зөөж ихээхэн тоосжилт үүсгэж байгаа Хөшөөтийн уурхайн асуудалд нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байгаль орчин, хүн, малд үзүүлэх хор нөлөөг багасгах арга хэмжээ авахыг хэлж шаардаж байдаг тухайгаа сумын аймаг, сумын удирдлагууд УИХ-ын даргад хэлж байв. Хөшөөтийн уурхай нь нутаг дэвсгэрийн хувьд Дарви сумын нутагт ордог ч засаг захиргааны нэгжийн хувьд Цэцэг сумын нэг багт харьяалагддаг юм байна. Иймээс уурхайн тосгоны тоосжилтын байдлыг шалгаж тооцсон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, иргэдийн санал хүсэлтийг харгалзан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уурхайн тосгоныг нүүлгэн сумын төвийн ойролцоо төвлөрүүлж багийн шинэ төв байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хэдийгээр зарим иргэдийн зүгээс уурхайн талаар янз бүрийн яриа санал тавьдаг ч орон нутгийн хөгжилд ашиг тустай, ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлдэг тул аль болохоор зохистой ашиглахыг эрмэлздэг гэдгээ орон нутгийн удирдлагууд хэлж байв. УИХ-ын дарга ч тэдэнтэй адил байр суурьтай байгаагаа хэлээд уурхайн үр өгөөжийг орон нутгийн иргэд хүртдэг, тэд баялгийнхаа эзэн байх зарчим барьж ажиллах учиртай. Гэхдээ байгаль орчин, хүн, малд сөрөг нөлөөгүй байх ёстой. Энэ үндсэн дээр эхлээд нүүрс тээвэрлэх замаа тавих, түүнчлэн дулааны цахилгаан станц барих, бас коксжсон нүүрс гаргах дэс дараатай арга хэмжээ авах, энэ бүхэн нь орон нутгийн иргэд, байгууллагад дэмжлэг болдог, аймаг, сумын төсвийн орлогыг нэмэгдүүлдэг, хөгжилд нэмэр үзүүлдэг байх шаардлагыг уурхайн удирдлагуудад тавьж ирсэн, энэ чиглэлээр зарим үр дүн гарч байгааг УИХ-ын дарга сумын иргэдтэй уулзахдаа хэлж байв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дээрх сумдад ажиллах үеэрээ сумдын удирдлагуудтай уулзаж мал хаваржилт, төллөлт, цаг үеийн ажлын явц байдал, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, орон нутгийн удирдлагуудтай санал солилцон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж хариу өгсөн юм. Мөн очсон сумынхаа иргэдтэй уулзалт хийж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, УИХ-аас хөдөөгийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, УИХ-ын намрын болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, УИХ-ын намрын чуулган өндөрлөсөн ч ойрын үед зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх зарим асуудал хүлээгдэж байсан учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 5-9-ний өдрүүдэд хуралдуулж хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлахад 2012 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдын цалинг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 80 мянган төгрөгөөр, ахмад настнуудын тэтгэврийг 35 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо. Мөн тэтгэврийн зөрүүг арилгах чухал шийдвэр гаргалаа. Түүнчлэн иргэдийн дунд ихээхэн шүүмжлэлтэй асуудал болж яригддаг шүүхийн шинэчлэлд чухал алхам болох багц хуулийг баталлаа. Гол нь орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах эсэхийг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан ч энэ талаар намын бүлгүүд хараахан зөвшилцөж чадаагүй, саналын зөрүүтэй байснаас асуудлыг шийдэж чадсангүй. Гэхдээ энэ асуудлыг удахгүй эхлэх хаврын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.
Мөн энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэлэхдээ, энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн том ололт нь улс орны эдийн засгийн суурь баазыг бэхжүүлэх замаар ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдүүлсэн явдал гэдгийг онцлоод магадгүй энэ нь өнөөдөр хүмүүст тэр бүр харагдаж мэдрэгдэхгүй байгаа хэдий ч тийм суурь боломж нэгэнт бүрдсэн нь чухал ололт юм гэлээ. Мөн УИХ нийгмийн асуудлын чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гаргасан, тухайлахад нийгмийн халамжийн хууль баталсан, эхчүүдийн одонгийн мөнгө, төрсний дараа үзүүлэх халамжийг нэмэгдүүлэхээр болсон, намууд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа зэргийг дурдав. Түүнчлэн энэ удаагийн УИХ хөдөөгийн асуудалд ихээхэн анхаарал тавьж бодлогын томоохон арга хэмжээ авсан нь зохих үр дүнгээ өгч буйг өнгөрсөн сард төвийн бүс нутгаар явах үедээ анзаарч мэдэрснээ дурдаж байлаа.
Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж ажиллуулсан нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болж, энэ үндсэн дээр сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх, санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давах, уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар улс орны хөгжлийн түргэтгэх бодит суурийг тавьсан, нөгөө талаар улс төрийн хүчнүүд сөргөлдөхөөс илүүтэй нэгдэж ажиллаж болдгийг харуулсан түүхэн сургамж үлдээснийг онцолсон юм.
Мөн цааш нь хэлэхдээ, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад цөөн сар үлдэж байгаа хэдий ч амжуулах ажил их байна. Иймээс зайлшгүй хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг бид хойш тавихгүйгээр шийдвэрлэх болно. УИХ улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ аж амьдралын талаар бодлогын чанартай олон арга хэмжээ аьч хэрэгжүүлж байгаа хэдий ч ард иргэд сэтгэл гундуу явдаг зүйлүүд ч бас байгааг ойлгож байна. Иймээс УИХ, Засгийн газар үлдэж буй богино хугацаанд тун шаргуу, бүтээлчээр ажиллаж оллон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр Засгийн газар анхаарч ажиллах байх гэлээ. УИХ-ын дарга эцэст нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймаг орон нутгаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд санаа нэгтэйгээр хамтран ажиллаж ирснийг энэ үеэр онцлоод аймаг, орон нутгаа хөгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулав. Ховд аймаг хөрөнгө оруулалтаар сүүлийн хоёр жилд улсад тэргүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээ аймгуудын дунджаас бараг гурав дахин илүү байгаа. Өнгөрсөн онд 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус аймагт хийгдсэн бол энэ жил дахиад мөн хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Үүнийн 42 тэрбум нь замын ажилд зарцуулагдана. Зам дагаж хөгжил ирэх учраас энэ асуудалд их ач холбогдол өгч байгаа юм гэдгийг УИХ-ын дарга сумдын иргэдтэй уулзах үеэрээ онцолж байлаа. Мөн багийн төвийг тохижуулах, эрчим хүчний шугамд холбох, тэр дундаа багийн холбооны байнгын найдвартай ажиллагааг хангах үүднээс 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг хөдөөгийн иргэдэд дуулгасан юм.
Тэрбээр дараа нь иргэдийн сонирхсон асуултад хариулж, зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар орон нутгийн улирдлагуудад чиглэл өгөөд мал сүргээ өсгөж, тавтай сайхан хаваржихыг нутгийн олонд ерөөв. Мөн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахжй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Батболд, албаны бусад хүмүүс иргэдийн асуултад хариулт өгсөн юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл лхагва гаригийн өглөө Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж цэргийн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр дараа нь Ховд сумын иргэдтэй уулзаж казах түмний наурыз баярын мэндчилгээ дэвшүүлээд Баян-Өлгий аймаг орохоор хөдөллөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.