logo
Э.Уянга Азийн хошой аваргыг яллаа

Э.Уянга Азийн хошой аваргыг яллаа

2012/03/22
Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн тулаанууд өчигдөр болсон. Манай улсаас 48 кг-ын жинд Т.Болортуул Шриланкийн тамирчин Косала Нилминийг онооны давуугаар буулган авч хүрэл медалийн болзол хангасан юм. Тэрбээр цаашид медалийн өнгөө хувиргахын тулд Хятадын дөрвөн удаагийн аварга Юуки, Луо нарын хүчтэй тамирчидтай өрсөлдөнө.

Харин 54 кг-ын жинд тулалдсан улсын гурван удаагийн аварга М.Гүндэгмаа Казахстаны тамирчинд оноогоор ялагдсан бол тэмцээний эхний өдөр багийнхаа анхны ялалтыг авчирсан О.Сувд-Эрдэнэ мөн оноогоор ялагдлаа.

Харин 64 кг-ын жинд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор тооцогдож байсан Ази тивийн хошой аварга Энэтхэг улсын тамирчин Мина Рони манай улсын тамирчин Э.Уянгад ялагдсанаар тэмцээний гурав дахь өдрийн тулаанууд өндөрлөсөн юм.

Б.Ширнэн
Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш