Муамар Каддафийн дэглэмийн эсрэг явуулсан цэргийн ажиллагааны үеэр НАТО-гийн нисэх хүчний дайралтад өртөж Ливийн энгийн номхон 55 иргэн амиа алдсаныг Олон улсын хүний эрхийг хамгаалах «Эмнести интернэшнл» байгууллага баримтаар нотолсон байна.
Энэ байгууллагын мэдэгдэлд тэмдэглэснээр, НАТО-гийн агаарын цохилтод өртөж амь үрэгдэгсдийн дунд 16 хүүхэд, 14 эмэгтэй байжээ.
«Эмнести интернэшнл» байгууллага олон улсын эрхийг зөрчсөн энэ эмгэнэлт тохиолдлуудыг мөрдөн шалгаж, гэм буруутай этгээдүүдийг шийтгэхийг НАТО-гоос шаардсан байна. Тус байгууллагын мэдээлснээр, агаарын цохилтод цэргийн ямар ч зориулалтгүй, хувийн байшингууд өртжээ.
З.Амгалан