Тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүс дунд хэдэн арван мянган «үхсэн» хүн байсныг Грекийн эрх баригчид илрүүлсэн тухай тус улсын ЭМЯ мэдээллээ. Тус яам тэтгэвэр, тэтгэмж авдаг 240 мянган хүний дунд дахин тооллого явуулахад түүнд 36 мянган хүн оролцоогүй байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн тэдэнд тэтгэвэр, тэтгэмж өгөхийг зогсоосноор сард 11 сая орчим евро хэмнэх аж.
Аль хэдийн нас барсан хөгжлийн бэрхшээлтэй хэдэн мянган хүний тэтгэмжийг төрөл төрөгсөд нь авч байжээ. Ийм тэтгэмж авагчдын зарим нь хөгжлийн ямар ч бэрхшээлгүй хэрнээ хууран мэхлэх замаар тэтгэмж хүртдэг байсан аж. Грекийн ЭМЯ тухайлбал, хөгжлийн нэгдүгээр бүлгийн бэрхшээлтэй 17 мянган хүнийг олоогүй байна. Бараг 10 мянган асран хамгаалагч асран хамгаалж байгаа хүүхдээ харуулж чадаагүй аж. Тэрчлэн харааны бэрхшээлтэй 2000 гаруй, оюуны бэрхшээлтэй 1500 хүн олдоогүй байна.
Зөвхөн хойд нутгийн Диерия мужид гэхэд тэтгэмж авдаг харааны бэршээлтэй 590 хүний 270 нь олдож, бусад нь баримт бичгээ шалгуулахаар ирээгүй ажээ.
Тус яам дээрх хэргийг прокурорын газраар шалгуулж, тархай бутархай архивын газруудын оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх мэдээллийн нэгдсэн тоон сан байгуулахаар төлөвлөөд байна.
З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"