logo
Агентлагийн дарга нарын нэрс тодорлоо

Агентлагийн дарга нарын нэрс тодорлоо

2012/03/23
Төрийн албаны зөвлөл хуралдаж хэд, хэдэн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг тодрууллаа. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батхишиг,  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Түмэндэмбэрэл, УБЕГ-ын даргаар Л.Амарсанаа, Авто тээврийн газрын даргаар П.Дэлгэрнаран нарыг шаардлага хангасан гэж үзжээ.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард Төрийн албаны зөвлөлд хандан дээрх албан тушаалтнуудыг сонгон шалгаруулж өгөхийг хүссэн юм. Ингэснээр тус газраас сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд ийнхүү өнөөдөр эцсийн байдлаар зохих шаардлага хангасан хүмүүсийг тодрууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш