АНУ-ын ерөнхийлөгч асан Роналд Рейганы засаг захиргааны үед Америкчууд түүний батлан хамгаалах салбарын бодлого, ялангуяа цөмийн зэвсэгтэй холбоотой бодлогыг нь эсэргүүцэж байсан. Өөрөөр хэлбэл дэлхийн цөмийн зэвсгийн хяналтыг сайжруулж, террористуудын гарт цөмийн зэвсэг орохоос хамгаалж байсан бодлого нь явуургүй гэж үзэж байсан юм. Их Британийн Ерөнхий сайд асан төмөр хатагтай Маргерет Тетчер ч цөмийн зэвсэгтэй байх нь дайн гарахгүй гэсэн баталгаа биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Учир нь Их Британи цөмийн зэвсгэтэй ч Фалкланд арлын төлөө Аргентинчууд Британитай дайтсан. Өнөөдөр ч цөмийн зэвсгийг хянасан хянаагүй энд тэнд дайн гарсаар байгаа. Иран улс цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлснээрээ барууны улсуудтай таагүй байдалд орсон. Израйль улс ч Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос нь өмнө амжиж цөмийн байгууламжинд нь агаарын цохилт өгөх зөвшөөрөл АНУ-аас хүссэн. Тэгвэл шинжээчдийн үзэж байгаагаар Иранд агаарын цохилт өгөх нь тэдний цөмийн хөтөлбөрийг хэдэн жилээр хойшлуулах болохоос цөмийн зэвсэггүй болгож байна гэсэн үг биш аж. Учир нь Ираны ард түмэн цөмийн хөтөлбөрөө дэмжиж байгаа. Англи, Герман зэрэг Европын Их гүрнүүд олон зуун жил хоорондоо дайтсан. Хүн төрөлхтөн цөмийн зэвсэгтэй болж Америкчууд Японы Хирошима, Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаян, цөмийн зэвсгийн хор хөнөөл нь ямар аймшигтай байдгийг хүн төрөлхтөнд мэдрүүлснээс хойш их гүрнүүд дахин дэлхийн хэмжээний дайн гаргаагүй. Өөрөөр хэлбэл дэлхийн их гүрнүүд дайнгүй хамгийн удаан оршин тогтнож байна гэсэн үг юм. АНУ болон ЗХУлсууд хоорондоо сөргөлдөж, хэд хэдэн удаа цөмийн дайн гаргах шахсан. Хэрэв цөмийн дайн гарсан бол ялагч, ялагдагч гэж байхгүй. Хэн хэн нь маш их хохирол амсах байсан. Гэхдээ 2 их гүрэн дайтаагүй, цөмийн зэвсгийг хорогдуулах шийдвэрт хүрсэн. Пакистан Энэтхэг улсууд цөмийн зэвсэгтэй болоогүй байхдаа 3 удаа дайтсан. Харин цөмийн зэвсэгтэй болсноосоо хойш сүүлийн 40 жил дайтаагүй. Обама Израйльтай нийлэн Ираныг улам ганцаардуулж, буланд шахаж байгаа нь магадгүй АНУ-ыг Ирантай дайтахад хүргэж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа. Иран цөмийн зэвсэгтэй болох нь АНУ, Израйль, Ойрхи Дорнодын хөрш орнуудад нь мэдээж аюултай. Гэхдээ Иран цөмийн зэвсэгтэй болсон ч тэдний цөмийн зэвсгийг хязгаарлах боломжтой. Хүйтэн дайны үед Америкчууд цөмийн зэвсэгтэй ЗХУ болон Хятад улсыг ганцаардуулж, шахаанд оруулж, цөмийн зэвсэг хэрэглэхээс нь сэргийлүүлж чадсан. Түүнтэй адилаар Иран улсыг ч мөн шахаж, ганцаардуулж, цөмийн зэвсэг хэрэглэхээс нь сэргийлүүлж болно гэж шинжээчид үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn