Хятад улсын эдийн засаг өсч, иргэд нь чинээлэг болж байгаа. Хятадын хууль тогтоох байгууллага буюу Ардын Их Хуралд 3 мянга гаруй гишүүн байдаг. Эдгээрээс хамгийн баян 75 хүн 90 тэрбум орчим долларын эргэлтийн хөрөнгөтэй байна. Хууль тогтоогч Зонг Чинхоу Хятадын 2 дахь баян хүн бөгөөд тэрээр одоо 11 тэрбум орчим долларын эргэлтийн хөрөнгөтэй. Цэвэр ус үйлдвэрлэдэг Вахаха группын захирал юм. Хамгийн баян Ардын их хурлын 5 гишүүн хувьдаа автомашины үйлдвэртэй. АНУ болон Хятадын улс төрчдийг харьцуулбал Америкийн чинээлэг улс төрчдийн нийт эргэлтийн хөрөнгө 5 тэрбум доллар. Харин Хятадынх 90 тэрбум доллар. Калифорни мужаас сонгогдсон Конгрессмэн Даррел Исса 700 сая долларын хөрөнгөтэй буюу Америкийн конгрессийн хамгийн баян улс төрч. Даррел Иссаг Хятадын чинээлэг улс төрчидтэй харьцуулбал 700 сая долларын хөрөнгөөрөө 41-рт орно. Тэгэхээр Дундад улсын улс төрчид Америкийн улс төрчдөөс хамаагүй баян гэсэн үг юм. Сонирхолтой баримт дурдахад орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгэн гишүүн эмэгтэй 800 долларын Бурберри цүнх барьдаг. Хятадын нэгэн компанийн захирал 950 долларын үнэтэй Хермез брэндийн бүс зүүдэг. Харин Хятадын Ардын их Хурлын гишүүн эмэгтэй 10 мянган долларын Марк Жэкобс брэндийн цүнх барьдаг. Тэгэхээр хууль тогтоогчид хаанаас ийм их мөнгө олдог байнаа гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж тэд улс төрийн эрх мэдлээ ашиглан тэд бизнесээ хамгаалдаг, өргөжүүлдэг. Зарим тохиолдолд их хэмжээний авлига авдаг ч гэсэн мэдээлэл байдаг юм. Ямартай ч Хятадын топ улс төрчид дэлхийн хэмжээний баян чинээлэг болсон байна. Дундад улсын иргэдийн баян хоосны зааг өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn