logo
Талибууд хэлэлцээгээ сэргээхэд бэлэн

Талибууд хэлэлцээгээ сэргээхэд бэлэн

2012/03/24
АНУ радикал үзэлтнүүдийн «Талибан» хөдөлгөөнийхөнтэй Афганистаны байдпыг зохицуулах талаарх яриа хэлцээгээ сэргээхэд бэлэн байна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Афганистаны Гадаад хэргийн сайд Залман Расултай хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.

«Талибан» хөдөлгөөний төлөөлөгчид олон улсын хамтын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй холбоо тогтоож эхлэх болон АНУ-тай яриа хэлдээ хийж эхлэх зорилгоор Катарын Доха хотод өөрсдийн төв байрыг нээх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн нэгдүгээр сард илэрхийлсэн байна.

Харин Америкийн эрх баригчидгай яриа хэлцээ хийж эхэлснийг тус хөдөлгөөний хэвлэлийн нарийн бичгийн дарга Забиулла Моджахед хоёрдугаар сарын дундуур албан ёсоор баталсан юм. Гэвч талибууд энэ сарын 15-нд афганы байдлыг зохицуулах талаар АНУ-ын төлөөлөгчидтэй хийж буй яриа хэлцээ зогссон талаар мэдэгдсэн.

Мэдэгдэлд дурдсанаар, сүүлийн уулзалтын үеэр Америкийн төлөөлөгчдийн тавьсан шаардлага нь Исламын Эмирт улсын хувьд /талибууд өөрсдийн орныг ингэж нэрлэдэг байна/ хүлээн зөвшөөрөхийн аргагүй болзол байсан бөгөөд АНУ өмнө нь хэлэлцэн тохиролдсон харилцан ойлголцпын тухай санамж бичгийг зөрчсөн гэжээ.

Талибууд мэдээж өөрсдийн сонголтыг хийх эрхтэй, гэхдээ АНУ эвлэрлийг дэмжиж буй бүх афганчуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдэгт огт эргэлзэх хэрэггүй» гэж Хиларри хэлсэн байна. Тэрбээр санал зөрөлдөөнтэй байгаа асуудлуудыг зохицуулахын тулд хэлэлцээний ширээний ард суухыг талибуудад хандан уриалжээ.

Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш