logo
Шатахуун түгээх станц дээрэмдсэн нь тодорхой бус байна

Шатахуун түгээх станц дээрэмдсэн нь тодорхой бус байна

2012/03/24
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Биокомбинатын замд байрлах Синчи-Ойл шатахуун түгээх станцид энэ сарын 22-ны 02.00 цагийн орчимд дээрмийн хэрэг гарсан талаар мэдээлэл цацагдав. Эх сурвалжийн мэдээллээр гэмт этгээдүүд буугаар зэвсэглэсэн байсан гэх. Тэд шатахуун түгээх станцын орлогын мөнгийг авч, улмаар машиндаа түлш хийгээд зугтсан хэмээн яригдаж байгаа ч албаны эх сурвалжийн хэлснээр дээрэм хийсэн нь тодорхой бус байгаа аж. Ээдрээтэй энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байна.

А.Лхагважав
Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш