logo
Зуучлалаар гэр бүл болохыг хориглоно

Зуучлалаар гэр бүл болохыг хориглоно

2012/03/24
Гадаадын иргэнтэй гэрлэхийг хүсэгчид сүүлийн жилүүдэд ихэссэн. Монголд амьдрал хүнд менгө байхгүй, ажил олдохгүй гэсэн "ядруухан" шалтгаанаар тэд харийн хүний өврийг дулаацуулахаар зорьдог. Энэ асуудал дан ганц иргэний асуудал биш бүхэл бүтэн улс орны асуудал болон хурцаар тавигдсаар байна. Манай улс энэ байдалд дүгнэлт хийж хун худалдаалахтай тэмцэх тухай шинэ хуулийг батлан гаргасан.

Энэ хууль гагснаар хүний наймааны хохирогчийг хамгаалах, нэр хүндийг нь сэргээх, нөхөн олговор олгох ажлыг хийх эрхзүйн орчин бүрдэж байгаа юм. Мөн энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдийн ихээр зорчдог БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газартай хамтарч ажиллах гэрээг ч байгуулсан байна.

Гэвч гадны хүнтэй зуучаар танилцах хүсэлтэй олон зуун бүсгүйчүүдийн урт цуваа одоо хэр нь тасраагүй байна. Тэд хөгжилтэй орны хүнтэй сууж, хүүхдийг төрүүлээд хатан хаан шиг жаргана гэдэг ахархан бодолдоо хөтлөгдөн харийн оронд хөл тавьдаг. Манай оронд эпбэг тохиолддог нэгэн жишээг дурдъя. Солонгосын нэг иргэн зуучлалаар өөрийгөө компанийн захирал, хөрөнгө мөнгөтэй мэтээр ойлгогдохоор танилцуулдаг.

Гэтэл үнэн хэрэгтээ хөлсний ажилчин,тахир дутуу иргэн, өндөр настай байх тохиолдол олон гарч байсан. Гэрлэх гэж байгаа хүнийхээ эд хөрөнгө, эрүүл мэндийн талаарх мэдээллийг үнэн зөвөөр авч чадахгүйгээс хохирогч болох нь элбэг байдаг байна. Эмэгтэйчүүдийн олонх нь зуучлалаар тухайн хүний зургийг харж, түүний тухай дулимаг мэдээлэл авсан болоод л гэр бүлээ батлуулдаг. Нөхрийг нь цаасан дээр маггаж, ийм ч хөрөнгөтэй, тийм ч ажилтай гэж бичсэн байдаг ч үнэн хэрэг дээр тэс өөр.

Сайхан амьдрал хүсч очсон бүсгүйчүүдийг "зовлонт" амьдрал угтдаг. Тэгээд ч үнэн төрх, царайг нь хараагүй хүнтэй гэр бүл болно гэдэг байх ёстой асуудал мөн үү. Ийм сохор байдлаар танилцаж, гэр бүл болсноос хичнээн охид харийн орны хар ажлын хийдэг боол болж хувирсныг хэн ч таашгүй. Манайд гадны хүнтэй суусан гэх хүний тоо баримт байдаг ч үүнийг бодит гэхэд эргэлзмээр. Зуучлалаар гэр бүл болох асуудлын цаана хүн худалдаалах гэмт хэргийн сүлжээ нуугдаж байгаа нь тодорхой.

Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэгг бэлгийн мөлжлөг, хуурамч гэрлэлт, хүчээр хулгай хийлгэх гэсэн хэлбэрүүд зонхилдог байна. Энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн ихээр өртдөг хүмүүс нь мэдээж өсвөр насны охид, эмэгтэйчүүд болон ажилгүйчүүд. Өнгөрсөн хугацаанд гадаад хүнтэй гэр бүл бологсдын дийлэнх хувийг Солонгос, Америк, Хятад, Япон зэрэг орны иргэдтэй гэрлэсэн хүмүүс эзэлдэг байна.

Амар хялбар, тансаг амьдралыг төсөөлөн олон ангит кинон дээр гардаг шиг сайхан байшинд амттан идээд сууна гэвэл үүн шиг худлаа мөрөөдөл байхгүй. Гадаадын хүнтэй зуучлан танилцсан, нэн ялангуяа солонгос хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн сэтгэхүйд байдаг сайхан амьдралынх нь оронд хөдөө тосгоны хахир хатуу орчин хүлээж байдгийг олон баримт бидэнд харуулсаар.

Э.Цэрэнлхам
Эх сурвалж: "Нийслэл таймс"

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш