Гадуур огцом өндөр халуурдаг халдварт ханиад тархаж иргэдийг нэлээд цочирдуулан хотын түргэн тусламжийн дуудлага нэмэгдээд байгаа юм. Жил жилд ханиадны вирус өөрчлөгдөж түүнтэй уялдаад уух эм тан ч өөрчлөгддөг байна. Бид Эх нялхсын эрдэм шинжилгээний хүүхдийн тасгийн эмчтэй уулзаж дараах тодруулгыг авлаа. Эмч мэргэжилтнүүд эцэг, эхчүүдэд хандан Эх нялхсын эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмч Ц.Алтанчимэг дараах зөвлөгөөг хүргэлээ.
-Одоо дэгдээд байгаа халдварт ханиад бол 4-5 төрлийн холимог вирусээр үүсгэгдсэн. Нас насанд ханиадны өвчлөл өөр өөр илэрч байгаа. Эцэг, эхчүүдэд анхааруулахад халуун буулгах зорилгоор дур мэдэн аспирин, парацетамол өгөх, янз бүрийн антибиотикийг эмчийн зааваргүй өгч болохгүйг анхааруулья.
Ялангуяа 3-13 насны хүүхдүүдэд онц шинж тэмдэг илрэхгүй ганц нэг ханиалгаж байгаад хүндэрч уушгины үрэвсэл болох тохиолдол нэлээд байна. Эмчид хандахгүй дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг нийт эцэг, эхчүүдэд дахин анхааруулж байна. Маш өндөр халуурдаг. 40, 41 хэм хүртэл огцом халуурч байгаа хүүхдээ хоолой нь өвдөж гээд дураараа эм өгч хүндрүүлэх тохиолдол элбэг байх юм. Ханиадны шинж тэмдэг илрүүт аль ойр байгаа өрхийн эмч, хүүхдийн эмчид хандах хэрэгтэй.
Өчигдөрхөн манай эмнэлэгт 2 настай хүүхэд өндөр халуурахаар нь парацетамолыг хоёр хуваагаад талыг нь уулгаад ирсэн. Энэ бол буруу. Хүүхдийн нас, биеийн жингээс шалтгаалж эмийн тун хүртэл өөр байдаг. Нярай хүүхдүүдэд linkas, nurofen, atsiklover, hicontsil зэрэг эм тохиромжтой. Гэхдээ эмчид хандах нь чухал хэмээн зөвлөлөө.
Д.Догсмаа
Эх сурвалж: "Монцамэ"