logo
Хулганы махан хоол тавтай зоогло

Хулганы махан хоол тавтай зоогло

2012/03/24
Хятадын өмнөд хэсгийн Гуаньдун мужийн нэгэн зоогийн газар хулганы махаар хийсэн хоолыг хоолныхоо цэсэнд оруулжээ. Энэ  зоогийн газарт хулганы махаар хийсэн төрөл бүрийн хоол тахиа, гахайн махтай хоолноос ч үнэтэй зарагдаж байгаа гэнэ. Зоогийн газрын эзэн Ван Шен шинэлэг санаанд нь өвөрмөц, гайхалтай зүйл юу ч байхгүй гэж үзэж байгаа аж. "Зарим хүмүүс хулганыг бохир амьтан гэж үздэг. Гэхдээ бид хотын захаар тархсан зэрлэг хулганы махаар л хоол хийдэг. Энэ бол үнэхээр гайхалтай хоол гэдэгт итгээрэй" хэмээн тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ.

Хачирхалтай нь тус мужийн оршин суугчид ч түүнтэй санал нэг байгаа юм байна. "Би 10 жил энэ зоогийн газарт хооллож байна. Шарсан эсвэл жигнэсэн хулгана адилхан л амт сайтай байдаг. Хулганы мах идсэний дараа ходоод гэдсэнд ямар ч асуудал гарч байгаагүй" хэмээн тус зоогийн газрын нэгэн үйлчлүүлэгч ярьжээ. Одоо Ван Шен хулганы махан хоолыг улсынхаа бусад мужийн оршин суугчдад танилцуулахын тулд өөр хотуудад зоогийн газрынхаа салбарыг нээн, бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх  сурвалж: "Улаанбаатар таймс"
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш