Вилтон Гудаун гэдэг хүн өнгөрсөн хоёрдугаар сард учир битүүлгээр нас барсны дараа түүний үхэлд хүү, хоёр асрагчийг нь буруутган баривчилжээ. Түүний Арканзас мужийн Жойнер дахь гэрийн ойролцоо ар гэрийнхнээс нь амьдарч байгаа эсэхийг мэдэж, сурвалжлага авахаар талийгаачийн Жойнер дахь гэрт нь ирсэн байна. Гэтэл хөрш айлын бололтой нэгэн эрэгтэй хүрч ирэн сурвалжлагын багийг хөөжээ. Тэд Вилтон Гудауны сэжигтэй үхлээс хойш юу болсныг л мэдэх гэсэн юм гэж учирлажээ. Ууртай эр тэдний видео камерыг өөрөөсөө холдуулан тэднийг хөөж сүрдүүлсэн байна. Сурвалжлагчид зарим зүйлийг тодруулахыг оролдтол ууртай эр цааш гүйн машинаасаа гар буу гаргаж ирэн тэднийг буудна гэж айлгажээ. Айсан сурвалжлах багийнхан уучлалт гуйгаад буцаад машин руугаа явсан байна. Харин ууртай этгээд тэдний хажуугаар дайрах шахан өнгөрчээ. Сурвалжлах баг ч цагдаад мэдэгдсэн байна. Учир нь буугаар хүн сүрдүүлэх нь хуулиар хориотой байдаг. Дараа нь буу гаргаж ирсэн ууртай этгээд хэн байсныг тодруулахад тэрээр Вилтон Гудауны үхэлд буруутгагдсан түүний төрсөн хүүгийн найз Брандон Оун байсан бөгөөд мөн буруутгагдсан асрагчийн дүү байжээ. Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар Вилтон Гудауны үхэлд буруутгагдсан 1 хүү 2 асрагч, өвгөнийг зодож нүдэж, хоол унд өгөлгүй удаан байлгаж, нойрны эм ихээр өгдөг байж. Мөн Түүнээс 180 мянга орчим долларын эд зүйлс хулгайлсан болох нь тогтоогдож зохих ял шийтгэлээ авчээ. Цагдаа нар Брандон Оуныг хэн нэгэн лүү буугаар заналхийлсэн гэсэн үндэслэлээр баривчлахаар болсон байна.
Shuum.mn
Shuum.mn