Энэ зуны сүүлч гэхэд Афганистанд 68 мянга орчим цэргийн албан хаагч үлдэж, цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ. Пентагоны албаны хүмүүс цэргийн тоо болон цаг хугацаанд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Афганистанд тогтвортой байдал үүсэх яагаа ч үгүй байхад хамаагүй эрт цэргээ гаргах нь аюултай гэж үзэж байгаа юм. Харин Нэгдсэн Улсын цэргийн командлагч генерал 68 мянган цэргийг бүгдийг нь биш юмаа гэхэд ахиухан тооны цэргийг дараа жил үлдээх саналтай байгаа юм. Тэрээр цагаан ордны тэргүүнтэй уулзаж, санал солилцоогүй байгаа учир яг хэдэн цэрэг үлдээх тоог нарийвчлан дурьдсангүй. Учир нь Афганы нөхцөл байдал хаашаа эргэхээс хамаарч хугацаа болон цэргийн тоог зохицуулах юм. Мөн барак Обама Гуантанамо шоронд хоригдож байгаа Талибаны нэр нөлөө бүхий зарим хоригдлыг суллаж, хариуд нь Афганд дахь Талибуудтай тохиролцох санал гаргасан. Харин Бүгд Найрамдах намын Конгрессийн гишүүд алан хядагчидтай хэлэлцээр хийх гэж байна хэмээн Обамаг шүүмжилсэн юм. Үлдсэн хоригдлуудыг талибанчуудад олзлогдсон барууны хүмүүсээр сольж энхийн хэлэлцээр хийх санал ч бас гараад байгаа юм. Гэхдээ шоронгоос суллагдсан хоригдлууд дахин АНУ-ын эсрэг халдлага үйлдэхгүй гэсэн баталгааг тэднээр гаргуулж байж суллах юм байна.
Shuum.mn
Shuum.mn