Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагын стандартыг Монгол Улсын Шадар сайдын 2010 оны 38 дугаар тушаалаар баталсан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандартыг боловсруулж, СХЗГ-ын дэргэдэх Биеийн тамир, спортын стандартчиллын дэд хорооны хурлаар хэлэлцэн дэмжиж Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан байна.
Уг стандартыг энэ оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөж эхэлжээ. Стандартад тусгаснаар унаач хүүхэд малгай, нүдний шил, цээживч, өвдгөвч, тохойвч, гутал зэрэг зориулалтын хэрэглэлтэй байх ёстой. Харин морины хэрэгсэл болох эмээл, дөрөө, хазаар, ташуур зэргийг заавал хэрэглэх стандартыг тогтоож өгчээ.