Улаанбаатар хотын хөгжлийн өмнө тулгамдсан томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах зорилготой “Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган-2012” уулзалт Гадаад харилцааны яаманд эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 3 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч төрийн захиргааны төв байгууллага, олон улсын банк, санхүү, хамтын ажиллагааны байгууллагууд, дипломат байгууллагын төлөөлөгчид, гадаад дотоодын бизнес эрхлэгчид зэрэг 180 орчим төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, эдийн засгийн тогтвортой өсөлт гарч буй энэ таатай үед нийслэл Улаанбаатар хотод бодитой хөрөнгө оруулалт хийх, бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх эхлэл тавигдаж байгааг онцлоод Улаанбаатар хотын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн хувьд тогтвортой, бие даан хөгжих нэг гарц болгож гадаад харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөгжлийн томоохон төслүүдийг донор орнууд, харилцаат хотууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагад өөрсдөө санаачлан танилцуулдаг шинэлэг арга барилаа цаашид эрчимжүүлэхээ мэдэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы нээлтэд оролцож үг хэлсэн бөгөөд холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын цэвэр усан хангамж, цэвэрлэх байгууламжийн өнөөгийн болон хэтийн төлөв, нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх судалгаа, Улаанбаатар хотын хөрсний усыг ашиглах ТЭЗҮ зэрэг нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар илтгэл тавих юм.
Японы ЖАЙКА байгууллагаас хийсэн Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаагаар нийслэл Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэхэд чиглэсэн 115 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 9,9 тэрбум ам.долларын санхүүгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.