logo
Ардчилсан Нам Н.Алтанхуягийг 4 сарын 20-ы дотор огцруулна

Ардчилсан Нам Н.Алтанхуягийг 4 сарын 20-ы дотор огцруулна

2012/03/26
Хэдийгээр АН Засгийн Газраас гарах шийдвэрийг баталгаажуулсан ҮЗХ-ы хурлын үеэр намын даргад итгэл үзүүлэх болон их хурал зарлах эсэх асуудлыг хойшлуулж чадсан ч Норовын Алтанхуягийн АН-ыг удирдах хугацаа дуусч буй бололтой.
Мөнөөх ҮЗХ-ы хурлын өмнөхөн Х.Баттулгын МоАХ, "Ардчилсан Хүчний Холбоо", Н.Батбаяр тэргүүтэй МҮДН  фракцууд Н.Алтанхуягийг огцруулахаар ярилцаж, тохиролцсон байсан ч яг хурал болох өдөр Н.Батбаяр өөрийн багцалсан ҮЗХ-ы гишүүдийн хамт хуралд оролцоогүй тул Н.Алтанхуяг тэсч үлдсэн аж.
Гэсэн ч Х.Баттулга тэргүүтэй МоАХ хамтарсан Засгийн Газрын эсрэг ажиллагаагаа эрчимжүүлж буй төдийгүй АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг дахин сөхөж тавих, чингэхдээ ҮЗХ-ы гишүүд, фракцийн толгойлогч бүртэй биечлэн уулзаж буй тухай эх сурвалж мэдээлж байна.
4 сарын 20-ны дотор АН хуралдаж, Н.Алтанхуягийг "авч хаях" асуудлыг шийдэх бололтой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш