7-р сарын 1-ний үймээнийг зохион байгуулж турхирсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар болон цагдаагийн ажилтнууд, холбогдсон бүх хүн өршөөлийн хуульд хамрагдсан. Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж ч мөн адил.
Гэтэл сонгууль дөхөөд ирмэгц прокурор хэрэгт холбогдогсдоос зөвхөн цагдааг сугалан авч хэрэг сэргээж байна гэж зарласнаар өнөөдрийн эцэс төгсгөлгүй энэ бужигнаан эхэлсэн. Уг нь Ц.Элбэгдорж энд тэнд ярьж хэлдэг шигээ шударга байсан бол улс орондоо хэрэгтэй бүтээлч санаачилга гаргаж болох л байсан. Гэтэл үүний оронд цагдаа иргэдийн хооронд үл итгэлцэл, үзэн ядалт үүсгэж болзошгүй улмаар улс төрийн намуудыг хагалан бутаргах ажилд ханцуй шамлан орсон нь аймшигтай. Хууль номоороо бол эв нэгдлийг хангаад сууж байх учиртай хүн.
“Ухаангүй ноёнд урагшгүй албат”гэгчээр шүүгчид хүчингүй болсон хуулийн заалтаар хүн яллах гэж оролдож түүгээр ч зогсохгүй шүүх хурал ч болоогүй, тэднийг саатуулах ямар ч үндэслэлгүй байхад цагдан хорих шийдвэр гаргаж шившиг гэж олон нийт үзэж байна. Дээр нь Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Ерөнхийлөгчид цагдаагийнхныг шүүж байгаа хурал дээр юу яригдсан, хэрхэн яаж өрнөснийг нэгд нэгэнгүй бичиж хүргүүлэн тэр нь хэвлэлээр нэг тарсан нь бас нэгэн позор боллоо. Нөгөө шүүх засаглалын хараат бус байдал хаачив, томилгоонд нь оролцоно гэдгийг дотоод үйл ажиллагаанд нь оролцоно гэж Ерөнхийлөгч, шүүх, прокурорынхон дээр дооргүй ойлгож орхижээ.
Ойлгох ч гэж дээ мэдсээр байж улс төрийн зорилгоор л тэр л дээ. Энэ л хууль бус үйлдлийнх нь төлөө Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг тавих ёстой гэж хуульчид хэлж байна. Учир нь Ерөнхийлөгч шүүхийг хамгаалж өмгөөлдөг хүн нь биш, шүүхийг хууль л хамгаалдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Цагдаагийн ажилтнуудыг хүчингүй болсон хуулийн заалтаар зүйлчилж тэр нь хууль зөрчиж байгаа гэдгийг цагдаагийн ажилтнууд, хуульзүй яамныхан мянга хэлээд дээрэзс үүрэг авсан шүүгчид “гүрийсээр” байгаа. Гэвч Үндсэн хуулийн цэц энэ нь хуульд нийцэхгүй байгаа учраас түдгэлзүүлжээ. Эцэстээ энэ бүхнээс ажиглагчид дараах дүгнэлтийг хийжээ.
► Монгол Улс хуулийн баримжаатай бус улс төрийн баримжаатай улс боллоо.
►Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн дагуу намын харьяаллаас түдгэлзсэн байх ёстой ч улайм цайм хууль зөрчин нэг намын талд үйлчилж байгаа нь түүний олон үйлдлээс харагдаж байна.
► АН Засгийн газраас гарах шийдвэр гэнэт гаргаснаас үүдэн дутуу гишүүдийг нөхөн томилгоо хийх үед Ерөнхийлөгч саад тээг тавин Засгийг гацаах ажил хийж байсан нь улс төрийн зорилготой үйлдэл байсныг тухайн үед нь улс төрчид, хэвлэлийнхэн илчилсэн.
► Авлигатай тэмцэх газар аймгуудын Засаг дарга нарт ээлж дараалан хэрэг үүсгэж одоо тэдгээрийн тоо 10 гараад байгаа нь захиалгатай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэл болж байна.
► Хамгийн сүүлд 7-р сарын 1-ний хэрэгт өршөөлийн хуульд хамрагдсан байсан цагдаагийн ажилтнуудыг сугалан авч хууль завхруулж байгаа нь мөн л улс төрийн зорилготой гэж ажиглагчид үзэж байна.
Ялангуяа дөрвөн жил шахам чимээгүй байж байгаад сонгууль дөхөөд ирмэгц гэнэт зөвхөн МАН-ын харьяалалтай аймгуудын Засаг дарга нарыг Авлигатай тэмцэх газар хоморголон баривчилж улмаар 7-р сарын 1-нийг мөн л сэргээж байгаагаас үзэхэд түүний үйлдэл сонгуульд чиглэж байна гэж үзэхээс аргагүй байгаа юм.
АН-ын зарим гишүүд:- Бид энэ сонгуульд Ерөнхийлөгчтэй орж байгаа гэж аархан ярих нь дээрх үйлдлүүдийг баталгаажуулах мэт. Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц”Та нараас 5 хүн бариад шоронд хийчихэд сонгуульд ялахыг чинь харъя”гэж агсамнасан тухай хэвлэлээр бичээд байгаа нь үнэний ортой бололтой. Монголын ардчилсан холбоо 7-р сарын 1-ний үйл явдалд оролцож эхэлж байгаа нь ч энэ хэргийг улс төржүүлэх сонирхол АН-д 100 хувь байгааг илэрхийлж байна. Одоо тэр үед хуульзүйн сайд байсан Ц.Мөнх-Оргилд хэрэг үүсгэнэ гэдэг яриа чих дэлсэж байна. Эмх замбараагүй байдлыг цагдаа хуулийн дагуу зогсоогоогүй бол таваар тогтохгүй хүний амь үрэгдэж Монгол улс хямрал нүүрлэж гадныхны аманд хэдийнээ гүйгээд орчих тийм нөхцөл байдал үүссэнийг хүн бүр мэднэ.
Гэтэл энэ бүхнийг ажил үүргийн хүрээнд гүицэтгэсэн хүмүүс буруудаж, зохион байгуулагч Ц.Элбэгдорж нар зөвдөж үлдэх юм гэнэ. Эцсийн эцэст 7-р сарын 1-ний хэргийг сэргээж бусдад тохох гээд байгаа нь хожмын өдөр энэ үймээн самууныг зохион байгуулагчийнх нь хувьд Цахиагийн Элбэгдоржийг Монголын ард түмэн хожмын өдөр шүүх нь гарцаагүй учраас айдас хүйдэстээ автан бусдад бурууг тохож өөрөө уснаас хуурай гарах гэсэн цэвдэг санаа гэдэг нь эргэлзээгүй ээ. Дээр нь сонгуулийн хожоо гаргах гэсэн сувдаг сэтгэл дагаж явна. Шүүх Прокурорын бие даасан ажиллагаа улс төрийн зорилгоор нэг хүнээс хамаарч байгаа нь шударга бус байдал үүсгэж энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АН-ын дарга байсан Дорлигжавыг Ерөнхий прокуророор томилж юу хүссэнээ хийж бүх асуудалд хувь хүний болон улс төрийн өнцгөөс хандаж байгаа нь бодит үнэн болжээ. Ийм Ерөнхийлөгчтэй байж таарахгүй гэж олон нийт хэдийнээ дүгнэлтээ хийгээд байна. Өнөөдөр Ерөнхийлөгч “шонд дүүжилж шоронд хатаа” гэдэг ганц үгтэй,өөрөөр хэлбэл барьж хорих чиглэлийг л барьж байгаа нь улс төрийн зорилготой хувь хүний тоглолт гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Хийж бүтээх тухай ойлголт Ерөнхийлөгч, АН хоёрт огт үгүй байгаагаас гадна хийж бүтээх ажилд садаа болох, нурааж сөнөөх ганц зорилго өмнөө тавьж, хүн шоронд хийхийн хар ид шидээр л амьсгалах болжээ.
АН+Ерөнхийлөгч + Шүүх + Прокурор + АТГ =Сонгуулийн штаб.