logo
21 мянгаас болж махны үнэ өслөө гэнэ үү

21 мянгаас болж махны үнэ өслөө гэнэ үү

2012/03/26
Сүүлийн жилүүдэд гэрлийн хурдаар үнэ нь өсч байгаа хүнсний бүтээгдэхүүн бол мах. Цагийн сайханд кг үхрийн махыг 2500 төгрөгөөр авдаг байлаа гэж ярьвал одоо итгэх хүн гарахгүй дээ. Гэтэл одоо бол 8000 төгрөг давчихсан байна. Хамгийн хямддаа тэмээний мах 7000 төгрөг шахаж байгаа. Бүр махны үнийн хөөрөгдлийг бууруулах гэж өчнөөн тонн мах нөөцдөөд ч хэрэг алга. Нөөцийнхөө махны үнийг нэмчихсэн байдаг. Чухам ямар шалтгааны улмаас махны үнэ “тэнгэрт” тулж, нийтээрээ цагаан хоолтон болохдоо тулаад байгаа нь сонирхолтой. Албаныхан янз бүрийн тайлбар өгдөг. Гэхдээ ихэнх бурууг ченжүүдэд тохоод л дуусдаг нь үнэн.
Харин саяхан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас махны үнэ яагаад өсч байгаа шалтгааныг тогтоохоор хөдөө орон нутагт очиж, малчдын дунд судалгаа явуулжээ. Гэтэл судалгааны дүн тун сонирхолтой гарсан талаар тухайн байгууллагаас мэдээлсэн. Махны үнэ ингэтлээ “тэнгэрт гартал” өссөн нь ердөө л төрөөс cap бүр 21 мянган төгрөг өгч эхэлсэнтэй холбоотой юм байх. Өмнө нь малчид хаврын цагт, ноос, ноолуураа, намар нь арьс ширээ тушааж баиж бэлэн мөнгөтэй болдог. Бусад цагт нь малаа зардаг байж. Харин одоо бол төр халамжийн “гар”-аа сунгаж, cap бүр 21 мянган төгрөг авдаг болсноор бэлэн мөнгөөр “цадаж”, малаа зарах шаардлагагүй болсон бололтой юм. Тиймээс махны үнэ өсч, мал ч гэсэн 40,50 сая болж байгаа бололтой. Уг нь малчид малаа нядлахгүй, зарахгүй байвал хэдхэн жилийн дараа манай улс 100 сая малтай болохгүй гэх газар алга. Зуд болчихгүй л бол шүү дээ. Гэхдээ тэр хэрээрээ махны үнэ өсч таарна шүү дээ. Бүхэл бүтэн. Тэднийг ингэж мунгинаж явах зуур нөөцийн мах бэлтгэдэг компаниуд нь махныхаа үнийг нэмчихлээ. Түүнийх нь дараа “Хэрэглэгчийн төлөөр газар”-аас нөөцийн махны үнийг нэмэх үндэслэл байхгүй гэж мэдэгдэж байсан.
Тэднийг ингэж мунгинаж явах зуур нөөцийн мах бэлтгэдэг компаниуд нь махныхаа үнийг нэмчихлээ. Түүнийх нь дараа “Хэрэглэгчийн төлөөр газар”-аас нөөцийн махны үнийг нэмэх үндэслэл байхгүй гэж мэдэгдэж байсан. Нөгөө “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдэг шиг л юм болов. Угтаа үнээ нэмэх гэж байгаа тухай мэдсэн даруйдаа үндэслэлгүй нэмэх гэж байгааг нь хэлэх хэрэгтэй.
Тэгж байж шаардлагатай арга хэмжээг авна биз дээ. Аан тийм, тэд нэг чухал зүйлийг мэдээлэхээ мартсан байна билээ. Энэ хавар ноолуурын үнэ кг нь 100 мянга давсан учир малчид эхнээсээ эр ямааныхаа бөөрийг самнаад эхэлчихсэн сур аттай. Тиймэрхүү маягаар ойр зуурын хэрэглээгээ болгочихож байгаа юм билээ. Тун удахгүй ноолуурын үе эхлэхээр жинхэнэ утгаараа баяжина биз дээ. Олон ямаатай малчид тэр цагийг л хүлээж байна. Энэ нь нэг талаараа Хятадууд махны үнийг улам өсгөх гэж зориудаар хийж байгаа ажил ч байх болох юм. Ядаж нэг иймэрхүү шалтгаан хэрэглэгчийн төлөө ажилладаг хүмүүсийн нүдэнд харагдсангүй бололтой. Одоо тэдний хэлж буйгаар бол төр 21 мянган төгрөгөө өгөхөө болихоор махны үнэ буурах юм байна л даа. Ирэх зургадугаар сард иргэд сүүлчийн удаа төрийн хишгийг хүртэнэ. Тэгэхээр долдугаар сард малчид бэлэн мөнгөгүй болж, малаа ихээр зарсанаар махны үнэ буурах нь бололтой. Хүмүүс минь долдугаар сарыг тэсэн ядан хүлээгээд байж дээ.

Н.Пунцагболд

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш