logo
Дуучин Б.Халиунаа удган болж, “Харанга” хамтлагийн ахлагч УГЖ Энхманлайд шавь оржээ

Дуучин Б.Халиунаа удган болж, “Харанга” хамтлагийн ахлагч УГЖ Энхманлайд шавь оржээ

2012/03/26
Бөө нарын тоо эрс олширч, “Хамтлаг бүрт нэг бөө” хөтөлбөр сүүлдээ “Айл бүрт нэг бөө” уриатайгаар хэрэгжиж байх шиг байна хэмээн нэг сэтгүүлч бичиж байсан удаатай. Үнэхээр бөө нарын тоо өдрөөс өдөрт олширч, олны танил эрхмүүд онгод сахиусаа хүлээн авч, бөөлдөг болсоор удаж байна. Хошин урлагийн жүжигчин Аяа, Ганзориг нараар эхэлсэн бөө нарын энэ цуваа “Харанга” хамтлагийн дуучин    Энхманлай, Лхагвасүрэн тэргүүтэй алдартнуудаар тэлж улам бүр өргөжиж байна.

Тэгвэл хамгийн сүүлд “Киви” хамтлагийн экс гишүүн Б.Халиунаа бөөгийн онгодоо хүлээж авчээ. “Киви” хамтлагт өөрийн гэсэн байр сууриа эзлэж, бас гоо үзэсгэлэн, хөөрхөн царайгаараа олны анхаарлыг татаж байсан дуучин Б.Халиунаа дуучин Анхаатай хайр сэтгэлийн холбоотой болсон учраас хамтлагтайгаа байгуулсан гэрээгээ цуцлаж, өөрийнхөө байр суурийг тавьж өгсөн.

Солонгос дуу орчуулж дуулж байсан залуу дуучид сүүлийн үед уран бүтээлээсээ нилээд хөндийрөөд байгаа. Учир нь дуучин бүсгүй маань юм үзэж хардаг болж, онгод нь гэнэт сэргэж, бөө болжээ. Түүний онгодын багш нь “Харанга” хамтлагийн ахлагч гавьяат жүжигчин Энхманлай гэнэ. Өнөөдөр бөө, удган болох хүмүүст “Чи тэнгэрийн тамгатай юм байна” гэж хэлдэг.

Тэнгэрийн тамга гэдэг нь эхийн хэвлийд дөнгөж бий болж байгаа тэр л цаг үед өөрийн төрүүлсэн аавын эсвэл ээжийн удам угсаа гарвалын аль нэг талаас тусгай мэнгээр тэмдэглэгдэн, уг удмаа залгамжлан тэднийхээ ивээл дор заавар зөвлөгөө аван аж төрөхөөр томилогдсон хүнийг хэлдэг гэнэ. Уг залгана гэхээр аавын талаас, удам залгана гэвэл ээжийн талаасаа хамааралтай болчихдог гэж бөө нар тайлбарлаж байна.

Тэнгэрийн тамгатай бүхэн зайран удган болдоггүй аж. Зайран, удган хүний тэнгэрийн шавь нарын тоо хязгаартай байдаг. Мөн бөөгийн багш болохын тулд цөөнгүй шалгуур давдаг гэж тэд ярьж байна. Тэгэхээр МУГЖ дуучин Энхманлай тун олон шалгуур давж багш болж, шавь нарынхаа тоог урлагийнхан дотроосоо бүрдүүлж байгаа бололтой.

Эх сурвалж: “Тэргүүн” сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш