logo
Алимнаас улаан хачиг илэрлээ

Алимнаас улаан хачиг илэрлээ

2012/03/26
Энэ сарын 22-ны өдөр нэр бүхий иргэний БНХАУ-аас импортолсон 3,2 тн алимнаас дээж авчээ. Хилийн мэргэжлийн хяналтын Нэгдсэн лабораторид ирүүлсэн 4 кг алимд сорилт шинжилгээ хийхэд Монгол Улсад гадаад хорио цээртэй хөнөөлт шавьж жимсний улаан хачиг /panonychus ulmi/-аар бохирлогдсон нь тогтоогдсон байна. Импортолсон нийт 3,2 тн алимыг хураах ажил явагдаж байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шуурхай мэдээлэл ирлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш