logo
Далд эдийн засгийг ил болгоно

Далд эдийн засгийг ил болгоно

2012/03/26
Татварын ерөнхий газраас “Далд эдийн засгийг ил болгох, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөнийг төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр далд эдийн засаг, түүнийг тооцох арга зам, Монгол Улсын макро эдийн засгийн байдалд далд эдийн засгийн үзүүлэх нөлөө, эдийн засгийн алуурчин гэж хэн бэ, далд эдийн засаг ба санхүүгийн салбар дахь хүндрэлүүд зэрэг сонирхолтой олон сэдвээр ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Энэ сарын 29-нд болох зөвлөгөөнд СЯ, ХЗДХЯ, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг олон байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид оролцоно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш