Эхнэр, нөхөр хоёр архи ууж соггуурсан үедээ маргалдаж хоёр сартай нялх үрээ шидэж амь насыг нь хохироосон ноцтой хэрэг Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ. Уг хэргийг хүүгийн эцэг болох Н нь согтуу үедээ үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн Н нь 26 настай, бүрэн бус дунд боловсролтой , тодорхой эрхэлсэн ажилгүй, архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг нэгэн аж.
Түүний эхнэр Б нь 29 настай мөн тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ суудаг. Хоёулаа тодорхой эрхэлсэн ажилгүй учраас нэн ядуу өрхийн тоонд ордог бөгөөд өөрсдийн гэсэн орон гэргүй аж. Энэ хэрэг Налайх дүүргийн III хорооны Замчны 10-77 тоотод уржигдар буюу энэ сарын 25-ны үдшийн 23 цагийн үед гарчээ. Уг хэргийн мөрөөр Налайх дүүргийн III хороог зорьж очиход эхнэр Б нь цагдаагийн газарт байцаалт өгөхөөр явчихсан байв.
Харин нөхер Н-ийг хэрэг хийсэн орой нь баривчлан хорьсноор цагдаагийн газарт шалгагдаж байгаа юм байна. Тус хэргийн талаар Н-ийн эгч Х.Марттай уулзаж, хэргийн талаар тодруулсан юм. Манай дүү эхнэртэйгээ архи ууж согтуурсан байх үедээ маргалдаад хүүгээ шидчихсэн гэсэн. Бид унтаж байсан болохоор яг юунаас болж маргалдсаныг мэдээгүй.
Эхнэр Б нь нэлээн орой манай гэрийн хаалгыг нүдээд, Н хүүгээ аваад шидчихлээ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр орж үзэхэд талийгаач хүү ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан. Тэр үед бид яаралтай эмнэлгийн түргэн тусламж дуудаж, тэр даруй цагдаагийн байгууллагад хандсан. Эмч ирээд хүүг үзээд амь нас нь хохирсон байна гэж хэлсэн. Манай дүүг шууд цагдаагийн газар руу аваад явсан.
-Танай дүү чинь гэр бүл болоод хэдэн жил болж байгаа вэ?
-Яг албан ёсоор гэр бүл болж бүртгүүлээгүй. Хамт амьдраад гурван жил болж байгаа.
-Хэдэн хүүхэдтэй вэ?
-Манай бэр нэг дагавар охинтой. Одоо тэр охин нь дөрөвдүгээр ангид сурдаг. Энэ хоёртой хамт амьдардаггүй. Эмээ дээрээ байдаг юм. Эднийд хааяа л ирдэг. Энэ хоёр хамт амьдраад хоёр хүүхэд гаргасан. Харамсалтай нь хоёулаа хүн болж чадсангүй. Өнгөрсөн жилийн өдийд cap гарантай охиноо алдсан. Бас л архи ууж маргалдаад амь насыг нь хөнөөсөн. Тэд үүнийгээ тайлбарлаж ярихдаа хөхөөрөө дарсан гээд л өнгөрсөн юм. Жилийн дараа хүүтэй болсон боловч түүнийхээ амийг дахиад л хөнөөчихлөө.
-Та дүү, бэр хоёртойгоо хэр ойр дотно байдаг вэ?
-Нэг их ойр дотно байдаггүй. Би эднийд хааяа л ордог. Манайд ч гэсэн орж ирдэггүй юм.
-Дүү тань байнга архи уудаг юм уу?
-Ер нь хоёулаа уудаг. Манай дүү уурхайд очиж ажиллаж ирээд, олсон мөнгөөрөө уучихдаг юм шиг байна лээ. Би бэрдээ уг нь хэлдэг л юм. Нялх биетэй хүн архи дарс уух муу гэдгийг мэдсээр байж үгэнд орохгүй уугаад байдаг байсан.
-Та эгчийн хувиар дүүдээ архи дарс битгий уу гэж хэлж байсан уу?
-Зөндөө хэлсэн. Миний үгийг үг чинээ боддоггүй. Би хоёуланд нь зөндөө хэлсэн. Та хоёр архи дарс уухаа боль. Үр хүүхдээ алдсан гашуун сургамж байгаа шүү гээд л хэлдэг юм. Даанч миний үгийг авахгүй юм даа.
-Танай дүүгийн чинь зан ааш ямар вэ?
-Архи уухаараа хэл яриа нь ойлгогдохгүй их сонин болчихдог юм. Архи уусаар байгаад сэтгэл мэдрэлийн гажигтай болчихсон юм шиг байна билээ. Манай эгч бурхан болоод 49 хоног нь өнгөрөөд удаагүй байхад ахиад ийм хэцүү зүйл тохиолдлоо. Хүний тавилан хорвоо гэж яасан хатуу юм бэ дээ.
-Талийгаач хүүгийн цогцос хаана байгаа вэ?
-Одоогоор моорогт байгаа. Задлан шинжилгээ хийсэн гэсэн. Би Гандангаар явж алтан хайрцгийг нь нээлгэсэн. Хүүгийн цогцсыг маргааш гаргана. Түүнийг нь тэгээд хэн ч гаргах юм бүү мэд. Өөрсдөө байхгүй шүүдээ.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"