logo
 Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээн эхэллээ

Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээн эхэллээ

2012/03/27
ОХУ-ын нийслэл Москвад самбо бөхийн дэлхийн цомын тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид бямба гаригт эх орноосоо мордсон юм.  Манай улсаас эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин А.Сүхчулуун, 68 кг-д М.Эрдэнэболд /Женко/, 74 кг-д Д.Энхболд /Хилчин/, 82 кг-д О.Болд-Эрдэнэ /Сүлд/, 90 кг-д Д.Мөнхбаясгалан / Женко/, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номин / Баянзүрх дүүрэг/, 68 кг-д Э.Аззаяа /Хүч/ нар Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэбат, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан нарын удирдлага дор хүч үзэхээр болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш