logo
Пхеньянд сүүлчийн анхааруулгыг өглөө

Пхеньянд сүүлчийн анхааруулгыг өглөө

2012/03/27
БНАСАУ-ын эрх баригчид өөрийн гэсэн сансрын хиймэл дагуулаа хөөргөхөө мэдэгдсэнтэй холбоотой түгшүүртэй байдал газар авч байна. Дахин ганцаардалд орохоор алдаа хийхгүй байхыг Пхеньянд АНУ болон НҮБ уриалжээ. Үүний сацуу Умард Солонгосын харвасан пуужин нутаг дэвсгэр дээгүүр нь өнгөрвөл устгахад бэлэн буйгаа Японы эрх баригчид мэдэгдсэн билээ.

«Пхеньяны хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөг Ерөнхийлөгч Барак Обама өдөөн хатгалга бөгөөд олон улсын өмнө хүлээсэн үүргээ шууд зөрчсөн хэрэг хэмээн үзэж байна» гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн бүс нутгийг хариуцсан төлөөлөгч Дэниел Рассел мэдэгджээ. Тийнхүү тэрбээр Пхеньян өөрийн бүтээсэн сансрын хиймэл дагуулыг дөрөвдүгээр сарын 14-16-нд дэлхий орчмын тойрог замд гаргахаар шийдсэнийг Цагаан ордон хэрхэн үзэж буйг тайлбарлав. БНАСАУ пуужин хөөргөхөөсөө татгалзах эсвэл зөрүүдэлсээр улс орноо цаашид ганцаардуулж, олон улсын хатуу хориг арга хэмжээ авахуулах уу гэдгээ сонгох хэрэгтэй болж байна гэж Рассел тэмдэглэжээ. «Гурван жилийн өмнө Умард Солонгосын сонгосон гадаад бодлогоо хэрэгжүүлэх тактик ямар ч үр өгөөж өгсөнгүй» гэж Үндэс аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч дүгнэж хэлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ч бас ийм байр суурьтай буйгаа илэрхийлжээ. «Пхеньян хиймэл дагуул хөөргөвөл дипломатын түвшинд саяхан хүрсэн ахиц дэвшил эргэлзээтэй байдалд орж, улмаар энэ байдал нь олон улсын хандивлагчдын байр суурь нөлөөлж болзошгүй. Үүнээс болоод тус улсын хүмүүнлэгийн байдал муудна» гэж Бан Ги Мүн Сингапурт айлчлах үеэрээ мэдэгдсэн байна.

Үүний сацуу Японы эрх баригчид Умард Солонгосын пуужинг нутаг дэвсгэр дээгүүр нь нисвэл устгана хэмээн бүрдүүлжээ. Ийм зорилгоор Японы Батлан хамгаалахын сайд Наоки Танака зенитийн пуужингийн «Patriot PAC-3» цогцолборуудаа бэлэн байдалд оруулах тушаал өгсөн байна. Үүний сацуу хиймэл дагуулыг амдан сөнөөх ажиллагааг Японы Тэнгисийн цэргийн хүчний гурван хөлөг онгоц дэмжихээр болов. Эдгээр хөлөг онгоцонд ажиглалт хийх болон цохилт өгөх «Aegis» систем суурилуулсан байдаг аж.

З.Амгалан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш