logo
Японы цунамид

Японы цунамид "Хөөгдсөн" хөлөг Канапаас олдов

2012/03/27

Нэг жил гаруй өмнө болсон хүчтэй цунамид хөөгдсөн Японы жижиг хөлөг онгоц Канадын Британийн Колумб мужийн эрэгт байсан тухай Си-Эн-Эн мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт олдсон хөлөг онгоц зэвд идэгдсэнийг эс тооцвол муугүй харагдаж байсан гэж Виктория хотод явуулсан аврах ажиллагааг зохицуулах нэгдсэн төвийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Жижиг хөлөг онгоц одоо Хатан хаан Шарлотта арлуудаас 200 гаруй километр зайтай газар байгаа аж. Түүнийг агаарын эргүүл илрүүлсэн байна. Дараа нь 2011 оны гуравдугаар сарын 11-нээс хойш уг хөлөг онгоц чөлөөтэй хөвж явсныг тогтоожээ.

Японы эргийн хамгаалалтын ажилтнууд хөлөг онгоцны эзнийг аль хэдийн тогтоосон байна. Загас агнуурын уг хөлөг онгоц урьд нь Хонсю арлын Аомори мужийн боомтод бүртгэлтэй байжээ.

10 метрийн өндөртэй давалгаа үүсгэсэн хүчтэй цунами Японы эргээс хөлөг онгоцыг хөөсөн байна. Уршиг дагуулсан цунами 9,0 баллын хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн билээ. Байгалийн гамшигт 19 мянга орчим хүн амь насаа алдсан юм. Тэдний зарим нь өдгөө ч сураггүй алга болсонд тооцогдож байна.

З.Амгалан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш